
Нийслэлийн ардчилсан намынхан өчигдөр/IV.08/ Шангриллад хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус хуралдаанаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг нийт гишүүдийн 80 хувийн саналаар тодруулсан байна. Мөн 45 нэр дэвшигчээс 10 орчим нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж.
Нэр дэвшигчдээс нэрлэхэд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадорж, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн дарга Д.Энхсайхан, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч дарга Т.Батцогт нарын 45 нэр дэвшигч тодорчээ.


О.Заяа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.