Э.Бат-Үүл даргын хүү Чулуудай дэлхийн хэмжээний үл хөдлөх эзэмших мөнгийг хаанаас олов

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 13 ・ 8

 

Татвар төлдөггүй нууц нөхцөлөөр ихээхэн хэмжээний мөнгө хадгалж, эх орноосоо гадуур эргэлдүүлэгч оффшор бүсэд хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай данстай байсныг энэ долоо хоногт монголчууд мэдэж авлаа.

Тодруулбал тэрбээр "Strategic Mines Inc" гэх уул, уурхайн компанийн хувьцаа эзэмшигчээр оффшор бүсэд данс нээлгэжээ. Бүртгүүлсэн компани нь Хонконгийн хамгийн үнэтэй байрлалд оршдог “OCEAN CENTRE” оффисын наймдугаар давхарт байрладаг аж. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний баячуудын түрээслэдэг худалдаж авдаг, өндөр зэрэглэлийн оффисст байрладаг байгаа нь нэлээд хардлага төрүүлж буй юм. Монголын нэг хотын дарга буюу төрийн албан хаагчийн 30 гаруйхан настай хүү Дэлхийн хэмжээний хөрөнгөтнүүдийн эдэлдэг үл хөдлөхөд ямар мөнгөөрөө, хэрхэн яаж оффис эзэмших болов.


Ямартай ч тэрбээр “Гранд лайн” хэмээх компани байгуулсан байдаг бөгөөд 11 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр төсвөөс гаргуулсан байдаг. Төлөвлөлтийн дагуу “Түмэн амгалан” гэх хотхон барихаар ажилдаа орсон ч өдгөө гурван жилийн нүүр үзэж байгаа бөгөөд барилгын ажил нь зогссон байгаа. Э.Бат-Үүл дарга хүүгийнхээ компанид ажил олж өгөхийн тулд ийнхүү дахин төлөвлөлт гэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юм болов уу гэж бодоход хүртэл хүргэж байгаа юм.

Уг нь Үүл дарга саяханыг хүртэл машингүй, хувьдаа бизнесгүй эхнэрийнхээ бичсэн “Үүл бид хоёр” номны орлого, цалин хоёроороо л амьдардаг гэж ярьж байсан юм. Харин өчигдөр тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Чөлөөт хэвлэлийн буянаар хүүгээ оффшор данстай байсныг мэдлээ. Найзуудтайгаа нийлж бизнес хийх гээд данс нээсэн гэж байна” гэж мэдэн будлив. Харин хүү Э.Чулуудай нь “Аавыг хотын дарга болохоос өмнө данс нээж байсан. Мөнгөгүй хаагдсан. Дансандаа нэгч долларгүй” гэв.

Гэтэл АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг орны төрийн удирдлага, хууль хяналтын байгууллагууд нь "Panama Papers" -с илэрсэн оффшор данстай улстөрч, байгууллагуудад хариуцлага тооцох, шалгах тухайгаа аль хэдийнээ мэдэгдээд эхнээсээ зарим албан тушаалтнууд нь оффшор данс нээснээсээ болж огцорч байна.

Гэвч манай улсад үүнийг хэвлэл мэдээлэл нээлттэй мэдээллэхээс өөр ямар ч зүйл болохгүй байна. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсд хууль хяналт, ядаж ёс зүй зэрэг зүйл үйлчилдэггүй бололтой юм байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү ямартай ч Сингапурт өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, Хонконгд дээд зэрэглэлийн оффисс эзэмшдэг юм байна.

Н.Ганаа

 
  • 1
  • 2
  • 3
  • 4

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 22/

    https://www.facebook.com/Batuuleedemjie/?fref=ts

    Хариулах
  • зочин / 2016 05 сар 17/

    Батүүлээ СХД8 Налайхын дүүргийн дарга нарын жижиг дунд үйлвэрийн төслийг өөрийн ах дүү храмаатан садандаа өгчихсөн ард иргэдийн гомдлыг өөрөө хүлээж аваад дуугүй байгагийн учрыг тайлбарлаач. Яагаад ийм хүмүүсийг чээжээрээ хаагаад хулгайч нарыг өмөөрөөд байнаа. Ингээд бодхоор ардчилалг өөрийн өмч бог

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    SALGA BATUULEE CHI UHEH BOLOOGUI YU.HEDII BOLTOL AMID BAIJ ARD TUMNEE ZOVOOH CHIN DUTAJ GENE.TIIM BOLOHOOR HURDAN DALD ORJ UZ

    Хариулах
  • ZORIG / 2016 05 сар 15/

    BATUUL IH L HULGAILJ DEE TER BATSAANI YUM GEJ CH YU BHAV. ENE TSAGAAN TOLGOITOI MANGASIN LUIVARIN BURUU GARIN MUNGU L BGAA OILGOMJTOI SHUUDEE.. GAHAINUUD!!!

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 14/

    За ямар ч байсан Бат Үүлийг бодож байсан бодлоо өөрчлөхөөс аргагүй боллоо, итгэлийг минь хөсөрдүүлж, бас л ялгаагүй хумсалдагуудын нэг, нууцхан олигархи байсан байна шүү дээ, нөгөө олигархитай тэмцэнэ гээд байсан чинь шал худал хуурамч байжээ...

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 14/

    Мөнгөний сураг шорон оронд ч хамаагүй дуулдангуут ашгүй дээ гээд л гүйж очиж эргээд л ийм мөнгөний үүсвэрээ олдог зальт.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 13/

    Батүүл зайлаа саарал толгойгоо салгануулаад яаж төрийн ажил хийж бна аа

    Хариулах
  • ТӨР гутаасан нөхөд / 2016 05 сар 13/

    Батүүл нөгөө 35 тэрбумын өртэй КАПЛА гэх гэмт хэрэгтэнд зуучлаад шоронд эргэж очоод, дараа нь найз элбэгдорж нь шүүх хурлаас өмнө гэмт хэрэгтнүүдэд шууд өршөөл үзүүлж сайрхсан нь энэ их мөнгөний эх үүсвэр болсон байх магадлал өндөртэй.

    Хариулах