“Хэн нэгэн миний хүүг олоод өсгөх байх гэтэл осгоод үхчихлээ”

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 02

Өнгөрсөн долоо хоногт дөнгөж төрсөн хоёр нярай гудамжинд осгож нас барсан байдалтай олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан.

Тодруулбал, тэдний нэг нь Их нарангийн орчмоос олдсон бол нөгөө нь орон сууцны хорооллоос олдсон байдаг. Тэгвэл Цагдаагийн байгууллагынхан шуурхай эрэн сурвалжласны үр дүнд төрсөн үрээ гудамжинд хаясан нэг ээжийг олсон байна.

 

Төрүүлсэн хүүгээ Их нарангийн орчимд хаясан ээж өдгөө 19 настай бөгөөд ЭХЭМҮТ-д эрүүл саруул амаржсан нэгэн байжээ. Тэрбээр “Хэн нэгэн миний хүүг олоод өсгөх байх гэж бодоод би хүүгээ гудамжинд үлдээсэн чинь осгоод үхчихлээ” хэмээн уйлаад зогсч байжээ. Харин нөгөө ээжийг нь хараахан олоогүй байгаа юм байна.

 

Эл хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2-т зааснаар эрүүгийн хариулцлага хүлээлгэдэг юм. Тодруулбал, уг хуулийн 117.1-т “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх