Гэтэл эдгээр хуулийг баасан гарагт УИХ долоо, наймхан гишүүний ирцтэй хуралдаж батлав. Уг нь энэ танхимд Монголын ард түмний төлөөлөл болсон, хууль батлах үндсэн үүрэгтэй 76 гишүүн сууж байх ёстой ч ажил давхцаагүй, сайн дур нь хөдөлсөн, хийх юмгүй долоон гишүүн хуралд сууж бусдынхаа кнопоор “төгөлдөр хуур” тоглодог болсныг нуугаад яах вэ. Ажлын хэсгийн гишүүд утасдаж мэдээлэл хүргэхэд бараг л чи намайг хуралд дуудах ёсгүй.
Хумсаа ардаа нуусан тэдний эцэс төгсгөлгүй балайрал, элийрэл, шоудалтаас ард түмэн үндсэндээ залхчихаад байна. Харамсалтай нь тэд үүнийг ойлгохгүй. Өөрсдийнхөө тавьж буй жүжигт үнэнчээр дүр бүтээх гэж улам л өрөвдөлтэй байдалд орсоор. Тавьсан урхиндаа өөрсдөө гүйж орчихсноо тэд өнгөрөгч баасан гарагт харуулав. Хоёр том намын дарангуйлал тогтоох гэж Сонгуулийн хуулиар нийлж оролдоод, улмаар АН-ынханд араараа тавиулж орхилоо, тэд.
Эх сурвалж: www.mminfo.mn