Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 05 сар 16
・ 2
ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж итгэлтэйхэн мэдэгдэж байсан С.Ганбаатар одоо өөр боломжийг эрэлхийлж явна. Үхэж байсан ч МАНАН-тай нэгдэхгүй гээд түмний өмнө хэлчихсэн болохоор энэ удаадаа өөр боломжийг тэр эрэлхийлэх ёстой.
Тэгвэл Г.Уянгын даргалж байгаа Тусгаар тогтнол эв нэгдлийн намд түүнийг элсэх магадлал өндөртэй гэх бор шувуу сошиалаар нисээд байна. Ямартай ч С.Ганбаатар хэлэхдээ” МАНАН-д орсноос үхсэн минь дээр. Тэр намууд надад хэрэгтэй биш. МАН, АН-д С.Ганбаатар ч хэрэгтэй биш. С.Ганбаатарт итгэж байгаа олон түмний итгэл найдвар хэрэгтэй байгаа юм. МАН, АН-ын УИХ дахь шударга олон гишүүд, улстөрч, дэмжигч байдаг. Тэд намайг хүндэлдэг. Би ч тэдний төлөө дуу хоолой болж зүтгэдэг. Өс хонзон дүүрсэн МАНАН-д орно гэдэг сүнсээ худалдсантай адил хэрэг болно. МАНАН-гийн орой дээр байгаа хэдэн луйварчин өнөөдөр Монгол орныг хүнд байдалд оруулсан. Ийм мэдэгдэл хийсний төлөө тэд намайг гэмт хэрэгт холбогдуулна, сонгуульд оролцуулахгүй байх бүх арга хэмжээг авах байх. Гэхдээ би МАН, АН-ыг эсэргүүцээгүй, орой дээр нь байгаа луйварчдын талаар хэлж байна.” гэж байсан. Тэгэхээр сүнсээ худалдахгүй гэж ярьж суугаа С.Ганбаатар энэ сонгуулийн дүн гарахад дахин саарал ордонд суухын тулд аль нэг намын нөмөр нөөлөгт багтах ёстой бол тэр нь Г.Уянгын нам уу, Н.Энхбаярын нам уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз.
Эх сурвалж: Шуурхай.мн Б.Тамир
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.