Чингис дэх төлөвлөгөөний хариуцлагыг хэн хүлээх вэ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2016 05 сар 16 ・ 21

 

Чингис хаан хэний “өвөө” вэ. Б.Гарамгайбаатар уу, Р.Гон­чигдорж уу. Аль эсвэл нэр нэгтэйгээрээ Х.Тэмүү­жингийнх юм болов уу. Эс бөгөөс нэрийг нь дэлхийн тав­цанд зарж идсэнийг нь бо­дохоор Н.Батбаярынх ч байж мэднэ. Лав л тэр хүн ний­тийн бахархал биш болж. Аль хэдийнэ АН-ын­хан өмчилчихөж. Яг л тэр­тээх жил АН Засгийн эрхийг атгаж байхдаа төрийн өм­чит компаниудыг халаа­сал­сан шигээ Чингисийг өвөр­төл­чихөж. Ямартаа л энэ дөрөв “Чингис”-ээр түрий барьж байх вэ дээ. УИХ-ын сонгуулийн тойрог, ман­датын хуваарилалтыг хийсэн шалтгаанаа хүртэл Чингистэй холбохыг бодоход яах аргагүй учиртай нөхдүүд. Үнэндээ С.Баяр­цогт хүртэл Панамд Чин­гисийн хүүхэд гээд хэл­тэл өнөөдүүл нь төөрч будлиад Хятадын Монгол гээд бүртгэчихсэн гэх юм билээ.

Дэлхийн талыг эзэлсэн энэ хүнийг архины лонхон дээр сийлж, хага шидэх нь багадаад хэрүүлийн алим болгохыг ардчилал гэдэг юм байлгүй дээ.

Сүх жанжны нэрээр нэрлэгдсэн төв талбайн нэрийг хүртэл Чингисдэж, Төрийн ордныг түүгээр мануулсан нь ардчиллынхан толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийж болохын эхлэл байж. Ер нь ч Чингис хүч түрэмгийлж дэлхийн талыг эзэлж байхад энэ зарчмаар төрийн ажлыг хийдэг больё гэсэн яриатай үйл ажиллагаа явуулдаг болсныг олон жишээнээс харж болно. Хүчний байгууллагыг хүртэл Чингисдэснийг Н.Алтанхуяг хэлээд байгаа.

За тэгээд бүлгийн хурлын танхимаа хүртэл Чингисдчихсэн. Тиймээс бүлгийн дарга нь бараг л Чингис. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийг нь хараад байгаарай. Ямартаа л өнөөдөр “Би тэр Чингис чинь байна. Энэ суудалдаа өнө удаан жаргана” гэж элийрэх вэ дээ. Бүлгийн даргын яриа яг л тэгж сонсогдсон шүү. Итгэхэд бэрх ч тэрбээр “Хэнтий аймаг та нарын цээжээ дэлдэж ярьдаг Чингис хааны төрсөн нутаг” гэсээр мандатын тоог гурав болгосон. Харин Сүх жанжин, маршал Чойбалсан нар бол цаашаа юм билээ. Тэр ч бүү хэл, чаддагсан бол Монгол Улс биш Чингис улс болох сонирхол ч байж мэдэхээр аж. Үгүй бүр Төрийн биш Чингисийн ордон гэж нэрлэмээр байгаа бололтой дог шүү. Өнгөрсөн жил хаан тодруулж, Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол үйлдэх шахсан нь ай даа үүний л эхлэл байж таарлаа.

Нэрэнд нь хүртэл гарамгай, шаламгай баатар орсон нь нээрээ ч Чингисийн жинхэнэ үр сад гэлтэй. За тэгээд өвөөгийнхөө нэрээр босгосон бондоос Н.Батбаяр түүнд хүртээсэн нь санаандгүй учрал биш биз. Гагцхүү өнөө цагийн газрын зургийг “хагалж” байгааг нь харахаар өөр төрх буугаад ер болдоггүй. Улс төрийн газрын зургийг зурахдаа Увсыг яаж эрэмдэглэж байгаа нь тэр вэ. Тэр ч бүү хэл, Баяд, Дөрвөд, Захчингаар нь хуваачиж. Уг нь өөрийнхөө сум, аавын сум, ээжийн сум, эхнэрийн сум гэх маягаар хуваатал ингэж таарч л дээ, хөөрхий. Тэдний буруу ч байхгүй бололтой юм, уг нь. Уурлаж уцаарлаад байгаа Н.Алтанхуягт ингээд ч болтугай тааруулахгүй бол Эбэг зүхэж, Зэ-г муухай хараад хэцүү юм. Дараагийн хонгилын талаар яриад эхэлбэл, Чингисийн багийнхан сүйрнэ л гэсэн үг. Тиймээс түүний гарах магадлалыг бас хүрээллийнхнийг нь тойруулж зурсан төдий. Юун тэр үндэс угсаа, шашин шүтлэг, ирц бодох манатай. Чингисийн нэгээхэн үр үндэс Н.Алтанхуягт л ашигтай байвал болох нь тэр.

Иймээс анхдагчдын өлгий нутаг гэгддэг Булганыг хөсөр хаяж, олимпын аваргыг орхигдуулсан хэрэг. Тэр ч бүү хэл, Богд хаан нийслэл хүрээнд амьдарч байсан тухай ярьснаас болж Багануур, Налайх, Багахангайг яаж орхив. Чингистэй хэн ч дүйх ёсгүй гээд жинхэнэ утгаар нь самарчихлаа шүү дээ. Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн бөөрөнд наачихлаа. Нийслэлээс 130 км-т орших эл дүүргийг дөрөв хуваасан нь лав ариун явдлын тоонд орохгүй. Нийслэлээс 90 км, 4000 орчим иргэнтэй Багахангай дүүргийг хаа байсан Хан-Уултай нэгтгэлээ. За энэ дүүрч гэтэл хотын статустай болгож, захирагч хүртэл томилсон Налайх дүүргийг Чингэлтэй рүү цөлөв. Алслагдсан дүүргүүдийг наашлуулж, төв рүү ойртуулж байгаа нь энэ юм байх. Хөөрхий нэр дэвшигч дунд нь бажгадаж таарах нь дээ. Чингис морьтойгоо дэлхийн талыг эзэлж байхад жийптэй эрхмүүд нийслэлийн дүүргүүдийг ядах юмгүй туучиж, сонгогчдыг халааслахын цондон юм гэнэ.

Тэдгээр алслагдсан дүүргүүдээр Чингис хоноглож байгаагүйн гай л даа. Нийслэлийн төвөөс хэтэрхий хол байна морины хөл цуцчихна гээд очоогүй юм гэнэ лээ. Эрт, эдүгээ цагт ийм юм болохыг мэдсэн бол Чингисийг хоргоож, боргоож байгаад ч болов оруулаад гаргадаг байж гэж Багануурынхан амаа барьж байгаа сурагтай. Харин Налайхынхан Баян-Өлгий рүү цөлөөгүй нь яамай гэж битүүхэн баярлах аж.

Уг нь Их засагт хүн ам, засаг захиргааны нэгжийг харгалзан тойрог, мандатыг хуваарилах заалт бий. Гэтэл энэ зарчмыг алдагдуулсан тул дээрээ хөх тэнгэрээс өөр эзэнгүй Цэцдийн зөвлөлд “матах” нөхдүүд эхнээсээ тодорч байгаа бололтой. Тухайлбал, Дорнодын цодгор хүү, хуульч Б.Энхбаяр Хэнтийг гурван мандаттай болгосныг Цэцэд өгдөг юм билүү гэчихэж. Гэхдээ хуралдайн гишүүд шийдвэрийг нь эсэргүүцсэн хэнбугайн ч толгойг авах тухай цухалзуулах хандлагатай. Орчин үед толгой авалтай биш. Ядаж байхад Эбэ Чингис цаазын ялыг халчихсан болохоор Н.Алтанхуягийн ярьдаг өнөөх хонгилоор оруулаад гаргах юм шиг байгаам. Тэгээд л Чингис дарга “Би айж байна. Та нар айлгаад байна” гэж манжилж байх вэ дээ. Уг нь цахим ертөнцөд Чингисийнхний үйлдлийг эсэргүүцэж байна жигтэйхэн. Ингэхдээ үг хэллэг нь хүртэл эртний үе рүү шилжсэн байдаг шүү. Жишээ нь, “Энэ бол завхрал, ялзрал, доромжлол. Ардчилсан нэртэй намд ойрын 20 жил төрийн жолоог дахин бүү атгуулсугай” хэмээжээ. Иймэрхүү XIX зууны хэллэгтэй шүүмжлэлүүд олон бий.

Хамгийн гол нь Цэц Үндсэн хууль зөрчсөн гэвэл ганц Хэнтий гэлтгүй олон газрын сонгууль хүчингүй болох нигууртай. Цаашлаад сонгууль хойшлох нөхцөл байдал ч бий болж болзошгүй. Энэ дээ, энэ АН-ынхан юу хийчихэв дээ. Дүрдээ итгэсэн ардчилал ямар үр дагавар авчрахыг гадныхан таамаглачихсан. Харин манай­хан...

Л.Нинжсэмжид


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

21 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 16/

    Чингис хогийн алуурчин лаларштээ, өөр бахархал байхгүй юу

    Хариулах
  • bataa / 2016 05 сар 16/

    za hytsaa myysain pi-nyydaa. bysad aimag ni tataryyd. esbel sartyylyyd bolj dytyy erh edleh estoi bolj bna yy?

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Сайн яваа нэгнийгээ битгий ингэж доош нь таталдаа МАН-хан өөрсдөө юу хийж гийгүүлсэн билээ нэг болдном

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Эзэн Чингис хаан энэ монгол улсыг байгуулаагүй бол монгол улс оршин тогтнох уу айн монголчуудаа миний бие нь Чингис хааны үр удам гэдгээрээ бахархаж явдаг. Энэ нийтлэлийг бичсэн Л. Нинжсэмжид болон МАНынхан та нар Чингисийн удамт хүмүүс биш үү ингэж Чингис хаанаа муулж болды мүү ???

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Erni Chingis haan ene ulsiig bii bolgoj huchirheg bolgoson ni unen shde. Yagaad ter huniig MAHN oorsdiigoo cn shan haragduulah gj iim baliar zawaan heruuliin yumdaa hutgaj bichij chadaj bna. Mongolchuud iim deel tarj butarch bga yum

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    дэлхийн талыг эзэлсэн эрэлхэг баатрынхаа нэрийг ингэж хэрүүлдээ оруулах шаардлага байна уу? ингэхээ л больчихлдоо

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Би чингис хааны үр сад ,Чингисийн монгол гэдгээрээ омогшиж явдаг. Энэ нийтллийг бичсэн Л.Нинжсэмжид болон МАН-д Чингис хаанаараа бахархах сэтгэл байдаггүй боллтой

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Ардчилсан харин ч МАН -ыг бодход гайгүй явж байгаа шүү.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Ардчилсан харин ч МАН -ыг бодход гайгүй явж байгаа шүү.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    энэ эргүүнүүд юу яриадл байна даа тэмээ гэсэнчин ямаа гэжийна чуулган энэ тэр үзэдгүй байж улс төр ярих гээдл тэр ГАРАМГАЙ билүү шаламгай билүү тэр нөхөрчин Чингэсийн төрсөн нутаг гэсэндээ

    Хариулах
  • Алтаншагай / 2016 05 сар 16/

    Худлаа "УЛС ТӨР" хийхээ больмоор юмаа. Одоо бүр Чингис хаанаараа улс төр хийдэг болоо юу. 2 намын хэрүүлийн бай болгохоосоо ичиж амьдраач та нар

    Хариулах
  • иргэн / 2016 05 сар 16/

    МАН-ы гишүүд нэг нэгээрээ ЧИНГИС, Богд Хаан, Сүх жанжны үр нь сад нь юм уу

    Хариулах
  • иргэн / 2016 05 сар 16/

    Монгол гэх улсыг одоогын тусгаар улс болход хөлс хүч хөдөлмөр цус амь биеэ үл хайлсан баатар дээдсийн өсөж төрсөн нутаг усаар нь ангилаж аваад л амьд явахдаа их юм үзэх нь дээ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    юм хийж байгаа нэгнийгээ байнга доош нь татна арчаагүй хөгийн юмнууд МАНыхан элдэв бусаар хэлнэ.

    Хариулах
  • иргэн / 2016 05 сар 16/

    Энэ сонгуулиар Өвөг дээдсээ дараа дараагын сонгуульд юугаа ярицгаах юм бол доо МАН-ыхааааан

    Хариулах
  • иргэн / 2016 05 сар 16/

    Энэ сонгуулиар Өвөг дээдсээ дараа дараагын сонгуульд юугаа ярицгаах юм бол доо МАН-ыхааааан

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    хийх ажил, хэлэх зүйлээ олж ядах юмаа. МАНыхан одоо хов жив яриал

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Ардчиллалыг дагасан орнууд одоо сайхан хөгжиж байна монгол орон маань одоо эд сайхан хөгжиж хамгийн гол яагаад бусад орноос удаан байна гэвэл бидэнд ардчилал хожим хойно ирсэн шүүдээ МАН-ыг дагавал юун тэр өмнөд солонгос болно нэг нэгнийгээ муулах гэж агуа хүнийг доромжлох хэрэгтэй байдаг ч Юм уу

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    МАН гэж хэрүүл мэтгэлцээндээ өвөг дээдсээ хутгаж байх гэж. Сүрхий хийж бүтээдэг гайхуулах гавъятай бол гараад л ирнэ шдээ. Хэлэх үг олдохгүй дээдсийн нэрийг хэрүүлдээ оролцуулах ч гэж

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Эсрэг намаа доош нь хийхийн тулд Өвөг дээдсээ хамт доромжилдог чинь хаанахын ёс вэ?

    Хариулах
  • иргэн / 2016 05 сар 16/

    улс төрийн хэлцэл мэт хэрүүлээс болж өвөг дээдсээ хүртэл ингэх гэж

    Хариулах