Монгол төрийн МОЛИГО-БАЯР

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 16 ・ 16

Монгол хэлний үгийн санд "Молигодох" гэж содон нэг үг бий. Сайн утгыг лав илэрхийлдэггүй. Уг нь, уугуул Монгол үг юм шиг байгаа юм. Хятад ,Түвд хавьцаа л лав ийм язгууртай үг байхгүй санагдана.

Тээр жил жижиг А.Сүхбат аварга, Г.Өсөхбаярыг молигдоод нэг сайн тийрүүлж билээ. Монгол бөхийн онолоор ам мэх гэсэн байх, аа... Харин миний мохоо ухаанаар бол ганц сайхан молигдсон ухаантай юм уу даа? Үгүй бол энэ "залилан" гэдэг хууль эрх зүйн холбогдолтой үгийн хууль эрхзүйн холбогдолгүй утгыг "молигдолт" гэж нэрлэдэг байхыг үгүйсгэхгүй. Гэвч Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн "Гарьд магнай" киноны баатар Молиго-Очир жаахан л молигдож барилддаг болохоос биш шударга эр юмсанж...

Гэтэл өнөөдрийн Монгол төрд даанч олон"МОЛИГО"-ууд шургалчихжээ. Сонгуульд Молиго-БАЯР, Молиго-БОЛД, Молиго-ХҮҮ, Молиго-БААТАР-ууд угсраа мэхийг уралдуулан молигдож байж "гарч" ирдэг болов. Тэдний нэг нь мэдээж бидний сайн мэдэх манай нөгөө Молиго-БАЯР байж таараа. Уг нь эцэг, эхээс хайрласан нэр нь ОТГОНБАЯР л даа... Яг л "Тунгалаг тамир" кино  "Энэ хүнийг Эрдэнэ гэдэг" гэж эхэлдэг шиг 2012 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудас Ё.ОТГОНБАЯР гэдэг нэрээр эхэлсэн юм, Булган аймагт.

Гэвч он цагийн уртад бус олон сарын дундаж үзүүлэлтээрээ тэрбээр МОНГОЛ ТӨРИЙН Молиго-БАЯР гэдэг нэрийг хүртэх хэмжээнд тулж иржээ. Хамгийн эхлээд тэрбээр "БИ БУЛГАНЫНХ" гэж молигодсон. Дараа нь "Өөрийн нутгаа хөгжүүлнэ" гэж даагаа нэхсэн. Үнэндээ УИХ-ын дугуй танхим гэдэг түүхийн холбогдолтой ном зохиол бичиж, бусад цагт нь гэр бүлдээ данс нээдэг тийм цаг зав ихтэй ажил биш л дээ. Харин манай Молиго-БАЯР энэ бүхнийг амжуулаад л байсан юм шүү. Баялаг бүтээж ганц ч хүн цалинжууж байгаагүй, өрхийн хэмжээний бизнес эрхэлж яваагүй түүний гэр бүлийн нууц дансанд 323 сая ам.доллар байсан гэдэг мэдээг интернет орчноос хайлт хийгээд үзэхэд мэдээлэл хангалттай гарч ирж байна. Гэтэл Монгол Улсын нийт төсөв 1999 онд 280 сая ам.доллар байв. Харин түүний дансанд тухайн жилийн төсвөөс хоёр дахин их их мөнгө байсан гэсэн үг. Мөн бидний хамгийн сайн мэдэх жишээг дурдахад л "Оюутолгой"-н урьдчилгаа төлбөрт 250 сая, Мянганы сорилтын сангийн тусламж 289 сая, "Тавантолгой"-н нүүрсийг барьцаалж Чалкогоос авсан зээл 300 сая ам.доллар байхад Монгол төрийн МОЛИГО-БАЯРТ 323 сая ам.доллар байсан гэдэг... Энэ байдалд санаа нь зовнисон тухайн үеийн хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Ийм ноцтой хэрэгт сайн өмгөөлөгч тус болно" хэмээн зөвлөмжийг хүртэл өгч байв. Эрхэм хүмүүн та бүхэн нууц данс гэхээр өнөөх "ОФФШОР" энэ тэр гэдэгтэй нь андуурах вий. Энэ бол цэвэр хуулийн байгууллагуудын оншоор илэрсэн дансууд юм билээ. Харин энэ тухайгаа хэзээний молиго үмхүүлж сурсан Молиго-БАЯР маань "Гэр бүлийн хадгаламж нийлээд 300 сая төгрөг болох тул үүнийг хуулийнхан андуурсан" гэсэн талбарыг өгч байв. Хэрэв түүний тайлбар үнэн байсан бол тухайн үед хуулийн байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцуулах хэмжээнд хүрсэн байх байлаа. Багаар бодоход халдашгүй дархан эрхтэй хүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан гэдэг үндэслэлээр хэн нэгэн албан тушаалтан хоолноосоо салах байв. Гэвч ийм зүйл огт болоогүй. Тэгэхээр манай хуулийн байгууллага хэн нэгэн этгээдийн нэр хүндэд хүссэн цагтаа халдах бүрэн эрхтэй болж таарах нь. Үгүй бол энэ удаад ч Молиго-БАЯР үндсэн мэхээ тун амжилттай хийсэн байх нь гарцаагүй. Ах Ё.Баярсайханыгаа хүртэл Орхон аймгийн Засаг дарга болгох гэж молигодож явсан түүнд унаган мэх гэж бий. Н.Энхбаярыг хорих ял сонссоны дараа хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хүртэл эргэж байсан нь түүний нэг мэх. Мэх бүхнийхээ ард бас молигодолт дагаж явсан гэвэл та итгэх үү...

Боловсролын сайд байхдаа Кэмбрижийн боловсролыг монголд нэвтрүүлнэ гээд амжаагүй. Гэтэл Л.Гантөмөр "Цөм хөтөлбөр", "Авъяас хөтөлбөр", "Ном хөтөлбөр" гээчийг хэрэгжүүлж чадсан байх. Мөн сайдын албанд саатаж байхдаа "Багш нарыг зөөврийн компьютертэй болгоно" гэж молигодсон гэж байгаа. Энэ бол захын явдал, замын яриа шүү дээ? Тэгээд ч өргөн утгаар нь авч үзвэл Молиго-БАЯР мэтийн олон нөхдөд боломж олгоод байгаа нь манай төрийн тогтолцооны гажуудал.  Ийм л гажуудалтай учраас хаана хялбар боломж гарна тэнд манай Молиго-БАЯР үнэнч шударгын молиго дүр харуулан зогсож байх жишээтэй. Яг үнэндээ Куперийн бичсэн "Сүүлчийн могикан" гэдэг шиг Монгол төрийн шударга эрс өдөр бүр цөөрсөөр... Энэ бүхний эсрэг талд Молиго-БАЯР, Молиго-БОЛД, Молиго-ХҮҮ, Молиго-БААТАР-ууд угсраа мэхийг уралдуулан молигдож байж "гарч" ирдэг болов.

Х.Онон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

16 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 17/

    Төрийн толгойд элбэгдорж сайханбилэг гэсэн хятадын эрлийзүүд гараад хятад хүнийг монгол хүн гэсэн хужаа сурталчилгаагаа явуулж монголчуудыг устгах хорт бодлогоо хэрэгжүүлж байгаа явдал юм.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 17/

    Харах царайны цэвэр хятад хүнийг булганых энэ тэр гэж хуцдаг писданууд өөрсдөө хужаагийн эрлийзүүд..Булган бол хятадын точигонуудад эзлэгдсэн газар .

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Энэ сэтгуулч хэнийг МОЛИГДОХ гэж ийм юм бичвээ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Сайд байхдаа өгч чадаагүй ч багш нарт зөөврийн com өгсөн шдээ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Otgonbayar tvshigtei xvn xarinch congox xeregtei shv

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Bulganchuud songoltoo zov xiix ni chuxal. Bulganchuud bidnig toloolox, duu xooloi mine bolox xun uchraas

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Энэ тэр жбатэрдэнэ 2 үхээч ядаж зайлаачээ ирчээсэй

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Otgonbayar bulgand ner dewshih geegui Bat-Erdene ner dewjih ni iolgomjtoi bchihson baihad iim medeelel bichij yah ni we dee. Bat-Erdenig ni demjih heregtei

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Ene setguulch nar dandaa hudlaa medeelel ogch baihin argagui ch ugui yumuu ingej hooloo olj iddeg humuus

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Songuuli dohood ireheer ardchilsan namin zahialgaar l bichij baigaa biz. Ali ert unen hudlaag togtoochihson zuilig odoo bichihig bodohod

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Нөгөө нэг Э.Бат-үүл Лалар-лаларнизм нтр гэдэг шиг Молигонизм гэдэг томъёо гаргаж ирэх гэж үзэж дээ энэ хүүхэд. Даанчиг тархинийх нь хөвч тулж хүрсэнгүй. Ийм богинохон бодолтой хүмүүсээр юм бичүүлэх хэрэг байхгүй. Ич ич

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    323 сая ам долларын хэрэг ч гэх шиг энэ хүн сэтгүүлч биш юу ч биш бололтой. Юун аль эртний өнгөрсөн баларсан шийдэгдсэн асуудал яриад бичээд байна дээ. Хөөрхий ингэж бичих гээд хангалттай баримт байна гээд бичиж байхаар Фактыг нь гаргаж ирээчээ. Тэгвэл чи жинхэнэ сэтгүүлч

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Хөөрхийдөө энэ сэтгүүлч. Хэний даалгавараар хэдэн цаасны хойноос ийм юм бичиж байгаа юм бол доо.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Өөрийгөө л ямар гэдгийг харуулж байна даа . Бүх сайтуудад бичээд л . Т э н э г э э э

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Х.Онон гэгч энэ нөхөр. Наад мөнгөний дүн чинь худлаа болсон гэдгийг бүгдээрээ мэдчихээд байхад одоо ингэж тэнэгтэхээ боливол таарна

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Ганц мод гал болдгүй-ганц хүн хүн болдгүй гэдэгдээ,тэхлээр ганц молиго молиго болохгүй-чадахчүгүй,харин ийм юмнуудыг МАХН-МАН жинхэнэ молдиго болгож өсгөж өндийлгөж байсан,одоо ч байгаа,цаашид ч байх болно,ухаандаа л боловсорлын сайд болгож хэдэн жил молигын дамжаанд суулгасан,сая СЕХ-ны талаар аюул

    Хариулах