Сангийн сайд Б.Болор Азийн хөгжлийн банкны захирагч нарын 49 дэх жилийн уулзалтад оролцлоо

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2016 05 сар 16 ・ 3

Сангийн сайд бөгөөд Азийн хөгжлийн банк (АХБ)-д Монгол Улсыг төлөөлсөн захирагч Б.Болороор ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид ХБНГУ-ын Франкфурт хотноо зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банкны захирагч нарын 49 дэх жилийн уулзалтад оролцлоо.

 

Энэ үеэр Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такехико Накао, мөн банкны Гүйцэтгэх захирал Гуадинсио Хернандез, “Кредит Свисс” зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.

 

Азийн хөгжлийн банкны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр Сангийн сайд Б.Болор Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, эдийн засгийг төрөлжүүлэх, томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд мөн тус банкны зүгээс Монголд хэрэгжүүлж буй хувийн хэвшлийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нийгмийн халамжийн бодлогыг алдагдуулахгүйгээр зорилтод бүлэгт чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэх, төсөл, хөтөлбөр батлах, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг дэмжин ажиллахыг Азийн хөгжлийн банкны зүгээс хүссэн бөгөөд тус банкны удирдлагууд Монгол Улсыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, бодлогын хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн Азийн хөгжлийн банкны зүгээс “ДЦС-5” төслийн гэрээнүүдийг эцэслэн ажиллах нь ач холбогдолтойг тэмдэглэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 16/

    Бидний төр, засаг -"Гуйх"-аар л үнэхээр өндөр түвшинд мэргэшээд байна.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    байгаа мэт хандахгүй бол цаашид өгөх өгөөж буурна гэдгийг анхаарах хэрэгтэй. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд чинь зээл өгөхийг л бодно. Түүгээрээ орлого, ажлын үр дүн нь хэмжигддэг болохоор сайхан цаас боловсруулаад батлуулах хөшүүрэг ажиллаад байдгыг бид сайн бодож байх хэрэгтэй шүү.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 16/

    Хөгжлийн байгууллагуудаас авч буй зээл нь хөнгөлөлттэй байдаг ч гэсэн зарцуулалт, зорилгод зөв чиглэж, үр ашигтай байдлаар оновчтой хэрэгжихгүй тохиолдолд шууд бус ихээхэн зардлыг дагуулдаг санагддаг. Манайхан ийм төслүүдийг анх хэрэгжихээс нь өөриймсөг хандаж яг л хувь хүн зээл аваад зарцуулж байга

    Хариулах