Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 05 сар 17
・ 9

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг оффшор бүст данстай дэлхийн нэр нөлөө бүхий улсчид, алдартай хүмүүсийн нэрсийг зарласан.
Үүнд манай улсын улс төр, нийгмийн зүтгэлтэн, өдгөө төр түшилцэж яваа 49 эрхмийн нэр бичигдсэн нь олон хүний анхаарлыг татаад байсан. Энэ мэдээлэл гарсан даруйд хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст оффшор данстай этгээдүүдийн мөнгөний эх үүсвэрийг шалгах хүсэлт гаргасан. Тэгвэл хуульч, өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан дээрх хүсэлтийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оффшор бүсэд данстай нь илэрсэн 49 эрхмийг өнөөдрөөс шалгаж эхэлжээ.
Э.Ууганзаяа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.