Дампуурахад ойрхон байгаа компаниуд “Женко” Х.Баттулгаас айж амаа үдүүлэв үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 20 ・ 4

 

Өнөөдөр 12:30 цагт MN-Мэдээллийн төвд Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүй өнөөг хүрсэн нь эдгээр компаниудыг дампуурахад хүргэж байгаа талаар мэдээлэл хийхээр сэтгүүлчдэд зар тараав. Товлосон цагаасаа хойш 55 минут өнгөрөөд байхад уг хэвлэлийн хурлыг зарлагчид хэн нэгний шантаажинд орсон бололтой хурал хийхгүй болсон гэдгийг утсаар мэдэгдэв. Учрыг лавшруулан асуутал хэрвээ хэвлэлийн хурал хийх юм бол үндэсний 13 компанийн санхүүжилтийг олгохгүй гэсэн болохоор больсон гэв.

Тэгвэл үндэсний 13 компани өнөөдрийн хэвлэлийн хуралд дараах мэдээллийг өгөхөөр бэлтгээд байсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монголчууд бид төмөр замын бүтээн байгуулалтад 265,6 сая ам.доллар, 6,3 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл бид нэг ч км төмөр зам тавьж чадаагүй л сууж байна. 2008-2014 оны хооронд төмөр замын эргэн тойронд 745,26 сая ам.доллар, 348,0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлууд төлөвлөгдөн Засгийн газрын тогтоолууд гарсан билээ. Энэ ажлуудын ихэнх нь хийгдээгүй хэрнээ асар их мөнгө алга болжээ.

Төмөр замын бүтээн байгуулалт нэрээр үндэсний компаниудаа дэмжсэн үү гэвэл бас худлаа болно. Засгийн газраас зарласан ажлуудад орсон олон арван компаниуд дампуурч, захирлууд нь амиа хорлох дээрээ тулж байгаа билээ. Ихэнх компаниуд өөрийн хөрөнгөөр ажил хийж хохироод байгааг дурьдах хэрэгтэй юм. Тэгэхээр энэ их мөнгө хаачсан бэ. Бидний мэдэж байгаагаар гадаадын компаниудын данс руу орсон.

Тухайлбал БНСУ-ын “Затзипд С&Т” компани төмөр зам, нисэх буудал, зочид буудлын гэх ажлуудыг авсан байдаг. Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том бүтээн байгуулалтууд. БНСУ-ын үндэсний бахархал болсон жилдээ 25 тэмбум ам.долларын цэвэр ашиг олдог “Самсунг” корпорацийн охин компани “Затзипд С&Т” орж ирсэн гэж ойлгосон. Манай холбооны зүгээс БНСУ-ын “Самсунг” корпорацийн зарим удирдлагатай уулзахад “Бидэнд хамаагүй, асуудлаа наанаа шийд” гэсэн хариу өгсөн.

Төмөр замын бүтээн байгуулалтанд дэлхийн алдартай компаниудын төлөөлөл орж ирлээ гэтэл толгой корпорацидаа холбоогүй, Хятад, Вьетнам зэрэг улсад байгууллагдсан гэх салбарууд байдаг. Тэгээд төд удалгүй дампуурч (Алдарт “МакКинсей” корпорацийн нэрийн барьсан Хятадад бүртгэлтэй “Мак Кинсей Энд Консалтинг” компани Монгол улсаас 5 сая ам.доллар аваад татан буугдсан) байх жишээтэй. Бидэнд томоохон компаниудын нэрийг барьсан гадныхан ажил авсан уу? гэх хардлага байгааг нуугаад яахав. БНСУ-ын “Затзипд С&Т” компанийн туслан гүйцэтгэгчээр орсон Монгол Улсын Үндэсний компаниуд дампуураад дуусч байна.

Харин БНСУ-ын “Затзипд С&Т” компани асар их ашиг оллоо. Яг үнэндээ бол “Чингис” бондоос төмөр замд хийсэн 200 сая ам.доллар БНСУ-ын “Затзипд С&Т” компанийг санхүүжүүлээд дууссан гэхэд болно. Энэ компани газар шорооны ажлын төлбөр 119 сая ам.доллараа бүрэн авсан. Гэтэл яагаад үндэсний 13 компанийнхаа мөнгийг өгөхгүй байна. Манай үндэсний 13 компани 74 сая ам.долларын ажил хийсэн. Гэтэл тэр ажлыг нь БНСУ-ын “Затзипд С&Т” компаниас салаалсан “5СТЕСМ” гүйцэтгэсэн гээд 50.1 сая ам.доллар авчихсан байх жишээтэй.

Төмөр замын бүтээн байгуулалт нэрийн дор дэлхийд алдартай “Самсунг” корпорацийн нэр барьсан нөхдүүд эхнээсээ зугтаж, зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Бидний тооцоолж байгаагаар эхний ээлжинд 138 сая ам.доллар хулгайлагдсан. Энэ тоог юунд үндэслэн хэлж байна гэхээр төсөвлөгдсөн ажил нь хийгдээгүй хэрнээ мөнгийг нь идчихсэн. Бүр бусдын өмнөөс хуурамч баримт үйлдээд Сангийн яамны мөнгө авчихсан явдал ч бий. Тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас үүдэлтэй мөнгөний луйвар урт удаан үргэлжилж байна.” гэсэн мэдээллийг өнөөдрийн 13 үндэсний компани өгөх байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • ХАЛТАР / 2016 05 сар 22/

    Баттулга Оросуудтай нийлж Төмөр замыг 8 жил зогсоож байгаад өөрт нь ашигтай ажил гараад ирэхлээр Солонгосчуудтай хуурамч гэрээ хийгээд энэ ажлыг эхлүүлсэн байна,Оросууд хэдэн рубль өгсөн ????,Солонгосууд хэдэн вон өгсэн ???? Монголын АРД түмнээс хэдэн тэрбум төгрөг идсэн бэ гэхээр овоо гар байгаа би

    Хариулах
  • МАЯ / 2016 05 сар 22/

    женко Баттулга шалгуулж чадахгүй бгаа нь том асуудалтай болоод тэр ?????,солонгосчуудтай нийлж Монголоор их тоглож бна даа, АРД ТҮМЭН ЧАМАЙГ НЭГ Л ӨДӨР ГЭР БҮЛИЙН ЧИНЬ ХАМТ ШИЙТГЭНЭ ДЭЭ

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 21/

    М онголчууд төмөр зам барьж чадах юм уу, чадна гээдл байгаа, өнөөдөр автозам барьж буй чанараа харал даа, жил бүр засаад, эвдрээд л , ус зайлуулагч ер хийдэггүй, иймд гаднын ажилчдаар л хийлгэвэл иргэдийн аюулгүй байдалд хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 20/

    Энэ Баттулга гэдэг хүний нэр байн байн юманд холбогдоод байхад яагаад шалгадгүй юм бэ?энэ хүнд хууль үйлчилдэг үү?Баттулга хуульд хамаарагдахгүй гэсэнн хуулийн заалт байхгүй биздээ,гишүүний халдашгүй байдал гэдэг чинь хуулиараа бол их өөр утга санаа агуулсан болохоос уг этгээдийн үйлдсэн гэмт хэргий

    Хариулах