Л.Гантөмөр сайдаа боловсролын салбар чинь авлигын үүр уурхай боллоо

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 23 ・ 4

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр бүх шатны сургууль, цэцэрлэгт суралцаж буй хүүхэд, сурагчдаас хандив цуглуулах, хууль бус төлбөр хураамж авахыг хориглосон тушаалыг 2012 оны аравдугаар сарын 26-нд гаргаж байв. Энэхүү тушаал шийдвэр өдгөө ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл сайдын тушаал нэлээд олон жилийн нүүр үзсэн болоод тэр үү хэрэгжихээ больсон бололтой.

Сурагчдын амралт хаяанд ирж, шалгалт эхэлсэн энэ үед ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд  эцэг эхчүүдээс хэдийнэ мөнгө татаад эхэлжээ. Тэдний мөнгө татах арга хэрэгсэл нарийсч олон аргаар бага, бага хэмжээгээр мөнгө хураадаг болж. Тухайлбал, сурагчдын анги дэвших шалгалт авах багш нарт хоол, ус, ундаа авч өгөх мөнгө хэмээн нэг сурагчаас 1000-3000 төгрөг хурааж байх юм. Нэг анги 20-35 хүүхэдтэй гэж бодохоор энэ мөнгө чамгүй их болно. Гэхдээ л үүнийг шалгалт авах багшид зориулна гэх.

 

Уг нь ажлаа хийж буй багш сурагчдаас 45 минутын шалгалт авах тэрхүү хугацаанд ийм их мөнгөөр хоол идэж, тансаглах шаардлага байхгүй л байлтай. Гэтэл энэ байдал хэдийнэ зуршил болж, шалгалт авч байгаа багшийг ямар хоол, цайгаар дайлна тэрхүү үзэмжээр нь сурагчдад дүн тавьдаг гэх яриач гарах болсон байна. Үүнийг ч эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч багш нарынх нь нэхсэн мөнгийг шуудхан л өгдөг болжээ. Үнэндээ ч алгын чинээ хүүхдээсээ арав гурван төгрөг харамлаж байж багш нарт нь нүд үзүүрлэгдэн, атлагдах вий гэсэн дээ л тэр. Үүнийг нь ч сургуулийн багш, удирдлагууд овжин ашиглаж, эцэг эхчүүдийн халаас руу өнгийсөөр байгаа нь харамсалтай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 23/

    Баянхонгораймгийн 3-р сургуулийн захирал Л.Ононхүү 4 сарын сүүлээр багш нараа авч Итгэлт Хамба явахдаа нэг Багшаас 150,0 төгрөг өөрөө хурааж аваад 7 хоногийн өмнө УБ хот яваад багш нар нь дараа нь араас нь хотод очоод аялалдаа явсан гээд боддоо.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 23/

    Баянхонгораймгийн 3-р сургуулийн захирал Л.Ононхүү сарын сүүлээр багш нараа авч Итгэлт Хамба явахдаа нэг Багшаас 150,0 төгрөг өөрөө хурааж аваад 7 хоногийн өмнө УБ хот яваад багш нар нь дараа нь араас нь хотод очоод аялалдаа явсан гээд боддоо.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 23/

    heden surguuli l bdgiin, Mongold bolobsroliin salbar, bodlogo gej baidgiimu, medeegvin bn

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 23/

    Ер нь еб-ын сургуулиуд янз бүрийн шалтгаанаар бизнесс хийдэг болждээ. тухайлбал шилжиж ирсэн хүүхдийг бүртгэж авахдаа 1000000 ₮,зугаалганд явна 100000-120000₮,ГМ орлогогүй хүүхдүүдийг хаанаас мөнгө ол гэдэг юм бол.Яам хяналтаа тавих хэрэгтэй болсон юм бишүү

    Хариулах