Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 23

“Женко” Х.Баттулгатай олон жилийн туршид ойр яваа А.Гансүх спикер З.Энхболдын дэргэд ажиллаад бас багагүй хугацаа өнгөрчээ. За тэгээд Женко, Зи хоёр шадар гэдгийг Монголд ямар мэдэхгүй хүн үлдээгүй биш. Тэр утгаараа бол А.Гансүх хаана, хэний дэргэд байгаа нь нэг их сонин асуудал биш байх л даа. Тэгвэл А.Гансүхтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд бас байх ажээ. Тухайлбал, МИАТ-ийн асуудалтай түүний нэр холбогддог. Шат шатны шүүхээс ял сонссон экс удирдлагуудын тухайд МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал, Дэд захирлуудын албыг ээлж дараалан хашиж байсны ард Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарын дэмжлэг байсан гэх мэдээлэл бий. Д.Сугар эрхэм, Ч.Хоролсүрэнтэй нэг нутгийнх гэдгээрээ хамаатай гэдгээ өөрөө ч хэлсэн байдаг. Харин түүний намын харьяалал нь МАН.
Тэгвэл гадаадад гуйвуулсан олон тэрбум төгрөгийнхөө багахан хэсгээр “Томас Эйр”-ийг босгоод ирсэн гэх Ц.Орхон захирал Зам, тээврийн сайд асан А.Гансүхтэй ойрхон нэгэн гэх мэдээлэл байдаг. Тиймээс ч А.Гансүхийн туслахын нөхөр болох МИАТ-ийн Ерөнхий нягтлан бодогч Д.Батбилэгтэй хамтран 2010 онд Токио руу 3 удаа мөнгө гуйвуулсан нь тогтоогдсон гэдэг.
Ямартай ч энэ хэрэг харьцангуй өндрөө аваад эхэлсэн үед МИАТ-ийг хувьчлах асуудал сөхөгдөөд, дарагдаад янз бүр л болж ирлээ. Хувьчлахгүй бол хэдэн дарга нар нь идэж уудаг явдал зогсохгүй гэгдэж байсан ч, лав энэ парламентын гишүүд дэмжээгүй өнгөрсөн. Ер нь бол энэ компанийн 49 хувийг хувьд шилжүүлэх ёстой гэсэн дүгнэлтийг хийж байсан хүн бол А.Гансүх юм.
Тодруулбал, арваннэгэн оны аравдугаар сард Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Ажлын хэсэг гарч “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 2009-2011 оны санхүүгийн болон нислэг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шалгалт хийсэн байдаг. Ажлын хэсгийг А.Гансүх ахалсан юм. Улмаар, шалгалтын дүнд албан ёсны 18 санал, дүгнэлтийг хийсэн байдаг. Тэдгээрийнх нь гурвыг нь дуулгавал:
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.