Буцах ч эхнэргүй төр

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 23

 

Төрийн алба ямар ч үед завсардах учиргүй. Гэтэл Монголд төрийн алба нь улс төрөөс бүрэн хамааралтай байдаг тул улс төрийн нөхцөл байдлаас болж, эзэнгүйдэн тасалдах нь олонтаа. Энэ удаа ч сонгуулийн бэлтгэл эрт эхэлсэнтэй холбоотойгоор төрийн алба хариуцах эзэнгүй орхигдох байдал цөөнгүй гарч байна. 

Зүй нь сонгууль болох, эс болохоос хамаарахгүйгээр төрийн алба тас­ралтгүй үргэлжилж байх учиртай. Түүгээр ч зогсохгүй, сонгуулиар аль нам, эвсэл ялах эсэхээс хамаарахгүйгээр төрийн алба

 тогтвортой, залгамж чанартай байх ёстой. Харамсалтай нь, Монголд сонгуулиас шалтгаалсан төрийн албаны тасалдал, хийдэл их гарах боллоо. Дөрвөн жил тутамд л ийм нөхцөл байдалтай монголчууд нүүр тулгардаг. Ажиллаж байгаа нь удахгүй сонгууль болоод солигдохоос хойш гэсэн хандлагатай. Харин шинэхэн томилогдох нэгэн нь хэдхэн сарын настай гэж чамлах, үл ойшоох маягтай.

Гэтэл төрийн алба нэг өдөр ч эзэнгүйдэх учиргүй. Тэр тусмаа улс төрийн нөхцөл шалтгаанаас хамаарч, эзэнгүй уддаг, байн байн солигддог, эсвэл гээгдэж орхигддог байж таа­рахгүй. Тэгвэл эрх баригчид эзэнгүй байгаа төрийн албан тушаалтнуудаа яагаад нөхөн томилохгүй байна вэ. Тэдний энэ байдлыг улс төрийн нөхцөл өөрчлөгдөхийг хүлээн албан тушаалуудаа хадгалж байна гэж үзэх үү, эсвэл сонгуульдаа анхаараад төрийн албыг хийдүүлж байна гэж ойлгох уу.

Дарга нь сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, хуулийн дагуу ажлаа хүлээлгэж өгсөн хэд хэдэн агентлаг өдгөө эзэнгүй байна. Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа ажлаа хүлээлгэн өгснөөс хойш түүний оронд хүн томилсонгүй дөрвөн сар болох гэж байна. Энэ хооронд Монголын санхүүгийн зах зээлийн бодлого хэрэгжсэн гэж үзэх үү, орхигдсон гэж үзэх үү. Эргэлзээтэй. Хариуцах эзэн, харьяалах даргагүй төрийн үйлчилгээ чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж чаддаггүйн жишээг бид нэг биш харсан. Тухайлбал, Эрүүл мэндийн яам байна. 2015 оны арваннэгдүгээр сараас хойш сайдгүй явсан яамны ажил цалгардаж, улаанбурханы халдварт хэрхэн дар­луулс­ныг өнгөрсөн өдрүүд бидэнд гэрчилнэ. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд даргагүйн харгай нийгэмд зохих нөлөөгөө үзүүлээд л өнгөрсөн гэж болно. Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг зарж борлуулж байгаа тухайд шийдвэртэй алхам хэрэгжүүлж, бодитой тайлбар, байр суурь илэрхийлэх нь тухайн хорооны чиг үүрэгт хамаарах ажил. Гэвч өдий хүртэл даргагүй байсан учраас төрийн бодлого тэнд завсардсан гэсэн үг.

Үүнтэй адил Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын албан тушаал ч өнөөдөр эзэнгүй хэвээр байна. Ажиллаж байсан хүн нь сонгуульд нэр дэвшихээр болсны төлөө төрийн албыг өчнөөн сар ингэж эзэнгүй байлгах нь мэдээж буруу. Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч гэх албан тушаалтныг мөн л нөхөж томилоогүй. Томилохгүй ингэж удаж болж байгаа байдлаас үзвэл тэдгээр албан тушаалын хэрэг ер нь байгаагүй ч юм шиг. Байлаа гээд нэмэргүй, байсангүй гээд гарзгүй албан тушаалууд юм уу ч гэж ойлгохоор. Уг нь тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж, хариуцлага хүлээдэг учраас л төрийн албанд байх ёстой албан тушаал гэж бий болгосон нь мэдээж юм. Гэтэл эзэнгүй байлгаснаараа тухай чиг үүрэг, хариуцлагыг хийдүүлж, завсардуулж байгаагаас өөрцгүй.

Авлигатай тэмцэх газрын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга өдгөө бас л эзгүй. Бүгд л цаанаа улс төрийн шалтгаантай. Өөрөөр хэлбэл, улс төрийн томилгоогоо хүлээж байгаа гэж хэлж болно. Одоо сонгууль болоод, дараагийн засаг байгуулагдахын хооронд шинэ хүн томилоод явдлын нэмэр гэж төвөгшөөж байж ч магадгүй л дээ. Гэхдээ тийм биш гэдгийг нотолсон нэг үйл явдал өрнөж байна. Тэр нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргыг шинээр томилох тухай. УИХ-ын чуулганы хэлэлцэх асууд­луудын жагсаалтад энэ талаар тов тодорхой тусган оруулж иржээ. Өөрөөр хэлбэл, одоогийн дарга Ч.Улааныг МАХН-аас гарч, МАН-д элссэнтэй холбоотойгоор өөр хүнээр солих гэж байгаа аж.  Гэтэл энэ УИХ сүүлийн чуулганаа хийж байгаа бөгөөд чуулганыг энэ сарын 31-ний дотор хаана гэдгээ УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх