100 саяар дэнчин тавьж гишүүний сэнтий рүү зүтгэхийн учир...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 24

АН анхан шатны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргээс сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа 100 сая төгрөгийг татвар нэрээр авч байгаа аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн АН УИХ-д нэр дэвшигчдэд 100 сая төгрөгийн татвар төлөх шаардлага тавьж байгаа юм байна. Уг татвар төлөх тогтоолыг Баянзүрх дүүргийн АН-ын зөвлөлдөх зөвлөлийн хурлаар баталжээ. Харин үүнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа  "Баянзүрх дүүргийн АН УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгийн татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг шүү дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга" гэжээ. 

Баримт нь ч олон нийтэд ил болсон байна.

Үүнээс үзвэл тус нам бүх хороо, зөвлөлөөрөө дамжуулан нэр дэвшигчдээсээ 100 саяыг татаас маягаар авч байх магадлалтай байна. Учир нь намын дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийслэл, дүүрэг, аймгийн хороод ийм шийдвэрийг бие даан гаргахгүй.

 

Тэгэхээр дээд байгууллагын тушаалаар ажиллаж байна гэсэн үг. Намууд үүнийгээ  сонгуулийн санхүүжилтээ босгох хэлбэр хэмээн үздэг. Мэдээж нэр дэвшигч бүрт 100 сая төгрөг байхгүй. Тэд 100 саяыг намдаа өгөхийн тулд буцааж төлөх нөхцөлтэйгээр  бусдаас хандив, санхүүжилт, зээл авна. Харин буцааж өгөхдөө яаж төлөх вэ гэдэгт л хамаг асуудал байгаа юм. Үүний нөлөөгөөр сүүлийн 20 жилд улс төрд бизнесмэнүүд зүү орох зайгүй шигджээ. Тэд төрийн эрх мэдлийг авсан даруйдаа сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж олж байна.

 

Өөрөөр хэлбэл, улсын мөнгийг хувьдаа завшиж төрийн байгууллагыг мөнгөө өсгөх газар болгож байна гэсэн үг. Ганц АН ч бус МАН-ынхан ИТХ-д нэр дэвшигчдээсээ 50 саяыг урьдчилгаа маягаар авсан гэх мэдээлэл ч мөн байгаа юм.

 

Намууд хувь нэр дэвшигчдийн мэдлэг, боловсрол, ажиллах зарчим, үнэт зүйл, хувь хүнийг нь харалгүйгээр зөвхөн мөнгөтэй нэгэнд найр тавьсаны гор сонгуулийг мөнгөөр явуулж, мөнгөтэй бол нэр дэвшинэ, бүр их мөнгөтэй байж ялалт байгуулна, ялалт байгуулсаны дараа мөнгөө өсгөнө гэдэг зарчим руу монголын улс төрчдийг оруулж байна. Авлига, хээл хахуулийн хэрэг яван явсаар улс төрийн намын санхүүжилт, хандивын хэрэг болоод төрөл арилжиж буй тухай сонстох болов. МАХН-ын дарга Н.Энхбаяр намын санхүүжилт хэлбэрээр олон зуун сая төгрөгийг хувь хүмүүсээс татсанаас болж эргэн тойрны хүмүүсээ аавын хаалга татуулсан. Ийм л хэлбэр манайд төлөвшиж байна.


Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх