Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 25
・ 5

"Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй” гэх үгийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ хэлж байсан удаатай. Мэдээж энэ үгийг хэнд зориулж хэлсэн бэ гэдэг нь ч бүр ойлгомжтой. Угтаа бол засгийн эрх барьж буй АН-ынхан төр барих болсон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний амьдрал орвонгоороо эргэж ядуусын армийг хэдэн зуу мянгаар нь бий болгосон гэж хэлэхэд дэгсдсэн болохгүй байх. Мэдээж энэ бүхэнд өнгөрсөн 2012 оны сонгуулиар сайхан бүхнийг амлаж нийслэлийг гартаа оруулсан хотын дарга Э.Бат-Үүлийн болчимгүй үйлдлүүд намынхаа нөхөд хийгээд нийслэлийн иргэдийн уур ундууцлыг багагүй хүргэснийг уншигчид юу эс андах билээ. Тухайлбал, Э.Бат-Үүл дарга ажлаа авсан даруйдаа "5А” хөтөлбөр буюу "Аюулгүй Улаанбаатар” гэсэн дэд хөтөлбөртэй орж ирсэн ч өнөөдрийн байдлаар ард иргэдийг амгалан тайван амьдруулах нөхцөл боломжыг хангах чиглэлээр дорвитой, томоохон ажил хийж чадаагүй гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх.
Тэрбээр өөрийгөө урьд хожид хийгээгүй асар их бүтээн байгуулалтын ажлыг хийсэн гэж сайрхан ярьдаг ч хөрсөн дээрээ бүх зүйл эсрэгээрээ эргэсэн гэдгийг нийслэлчүүд ам нэгтэйгээр телевизийн эфирт ч ярьж байсан удаатай. Ам гарах дуртай хотын дарга хийгээд Нийслэлийн ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн хугацаанд баялаг бүтээгчид болон хувийн хэвшлээ дэмжиж ажиллана гэж гадны зочид төлөөлөгчдийн өмнө ам бардам хэлж байсан ч тэднийг нийслэлийн татвар гээч айхтар зүйлээр дарамталж байсныг бид бас л мэднэ.
Угтаа бол хувийн хэвшлийг хүнд хэцүү цаг үед нь татвараар боомилж байсан хотын дарга маань энэ сарын 13-ны өдөр Нийслэлийн Ардчилсан нам гэсэн албан ёсны блакан дээр баялаг бүтээгчдээсээ хандив хүссэн байх юм. Хандив хүссэн гуйлтаас зарим нэг анхаарал татсан зүйлийг дурдахад " Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч та Улаанбаатараа улам ихээр хөгжүүлэх нийтлэг эрх ашгийнхаа төлөө Нийслэлийн Ардчилсан намд хуулийн дагуу хандив өргөнө гэдэгт итгэж байна. Нийслэлийн хөгжлийн төлөөх өөрчлөлтөнд үргэлжлэл бий. Үр хүүхдүүддээ цэвэр цэмцгэр, өнгөлөг өөдрөг Улаанбаатарыг өвлүүлцгээе” хэмээх бичгийг илгээсэн бололтой.
үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.