Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 26

Гадаад хэргийн сайд болон түүний тэргүүлж буй салбарын нэр хүнд нь олон улсын тавцан дээр Монгол Улсын нэр хүндийн илэрхийлэл болж байдаг онцлогтой. Энэ хэрээрээ аливаа хууль журмыг чанд мөрдөж, ёс зүйг өндөр түвшинд сахин ажиллахыг тухайн албан тушаалтнаас шаардаж байдаг эмзэг салбар. Гэвч өнөөдөр Монгол Улсын гадаад хэргийн яам гэдэг хөл толгойгоо олохоо больж, улс төржилт, намчирхал хэрээс хэтэрч, бүүр сүүлдээ төрийн албыг төрлийн алба болгон хувиргаж байгаа талаар олон хүн ярьж байна.
Тун удахгүй АСЕМ болно. Дэлхий нийтэд Монгол улсын нэрийг гаргах ёстой энэ чухал арга хэмжээг гардан зохион байгуулж, улсынхаа нэр нүүрийг тахлах учиртай хамгийн гол хүмүүс бол уг нь Гадаад харилцааны яамныхан. Гэтэл Л.Пүрэвсүрэн сайд ирснээсээ хойш Гадаад яамыг Говь-Алтайн яам гэдэг нэртэй болтол нь доош нь унагаж, албан тушаалын халаа сэлгээг баруун солгойгүй хийжээ.
Л.Пүрэвсүрэн нь Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль төгссөн. Говь-Алтайн хүн. Уг нь Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Гэвч мэргэжлийн дипломат ажилчдын дунд түүний нэр хүнд тун базаахгүй. Энэ нь ч учиртай. Г2005 онд Л.Пүрэвсүрэнг Монгол Улсаас Берлин хот дахь Элчин сайдын яамны зөвлөхөөр томилох шийдвэр гаргаж, тухайн үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Алтангэрэл Герман руу ноот бичиг илгээжээ. Энэхүү ноот бичигт Л.Пүрэвсүрэн зөвлөхөөр томилогдсон тул эхнэр Самдангийн Энхцэцэг, охин П.Халиун, П.Солонго, ээж М.Лантуу, хадам ээж Д. Шуурай нарын хамт Герман явна. Виз гаргах асуудыг шийдвэрлэж өгнө үү? хэмээн дурьдсан байх юм. Гэвч ХБНГУ-аас Элчин сайдын яаманд тун базаахгүй хариу иржээ.
Энэхүү төлөөний ноот бичигт “МУ-аас тус улсад суугаа ЭСЯ-нд ажиллахаар виз хүссэн Л.Пүрэвсүрэнгийн визийн мэдүүлгийг нягтлан шалгалаа. Л.Пүрэвсүрэн өмнө нь Дипломат харицааны тухай Венийн конвенцийн 41-р зүйлийг ноцтойгоор зөрчсөн тул виз олгох боломжгүй. Энэ шийдвэр түүний гэх бүлийн гишүүдэд мөн хамаарна” хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү төлөөний тоот бичгийн дараа Монгол улсад Герман улсаас суугаа ЭСЯ-наас дараах агуулгатай албан тоот мөн ирсэн байх юм. Үүнд Л.Пүрэвсүрэн нь Герман дахь Монгол Улсын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа замын хөдөлгөөний дүрмийг хоёр удаа зөрчиж, цагдаагийн байгууллагын анхааралд өртсөн.
Хоёр ч удаа согтуугаар машин жолоодсон нь тогтоогджээ. Тэрээр хоёр дахь ослын дараа тухайн сууж байгаа улсаа орхих ёстой байсан. Мөн 2000 оны 5-р сарын 5-нд Монгол улсын иргэн С.Болдбаатарыг урьж авчирсан ч тэр нь буцаж Германы хилээр гаралгүй үлдсэн. Германы цагдаа нар түүнийг баривчлан 2004 оны шуравдугаар сарын 18-нд Монгол улс руу албадан гаргажээ. Уригдсан хүнийг нь албадан гаргасантай холбоотой зардлыг Л.Пүрэвсүрэнгээс нэхэмжилсэн боловч төлөхөөс татгалзан “Миний хуурамч гарын үсэгтэй урилга байна” хэмээн мэдүүлсэн. С.Болдбаатарын ажлын газраас Л.Пүрэвсүрэнгийн нэр дээр 30 000 ам доллар шилжүүлсэн баримт байсаар байтал удаа дараа зөрөөтэй мэдүүлэг өгч, хууль шүүхийн байгууллага, дүрэм журмыг үл хүндэлсэн. Энэ асуудалтай холбоотойгоор 2004 оны 11-р сарын байр сууриа илэрхийлэхийг хүсэхэд хүлээж аваагүй зэрэг зөрчил гаргасан. Тиймээс ХБНГУ-ын элчин сайдын яам биз олгож чадахгүй хэмээн мэдэгдэж байсан байх юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.