Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 03
Хүний хэрэг бидэнд ямар хамаа байна вэ гэж хувиа бодох, тоохгүй орхих, анзааргагүй байх нь бусдыг аюулаас аврах боломжийг үгүй хийж байдаг юм байна. Жаахан хүү уйлаад ганцаараа сууж байвал яасан миний дүү, аав, ээжийнх утас хэд вэ гээд залгаад холбоо бариад өгөхөд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардахгүй. Нэгжний хэдэн төгрөг л гүйнэ биз.
Хүний хүүхэд надад падлийгүй гээд хаяад явснаас болж тэр хүү өвлийн шөнө хөлдөөд үхэхийг, элдэв муу зүйл тохиолдохыг байг гэхгүй.
Гудамжинд хэн нэгэн уначихсан байвал нэг архичин нь архи хэтрүүлж уугаад тасраад унаад өгөө биз гээд дэргэдүүр алхчихдаг. Гэтэл тэр хүн цусны даралт нь ихсээд ухаан алдсныг үгүйсгэхгүй. Өөрөө өргөж босго гэж байгаа юм биш. Адаглаад 103, цагдаа дуудчихаж болно шүү дээ.
Саяхан нэг хэрэг гарчээ. Нэг залуу арав таван төгрөг олж ахуй амьдралдаа нэмэрлэх гээд ажлынхаа бус цагаар таксинд явдаг байжээ. Тэр нэгэн орой Ботаникийн цэцэрлэгийн орчимд хүн буулгачихаад буцаж явахад нэгэн залуу зам дээр гар өргөөд зогсч байж. Харанхуй болсон байсан ч харваас цэвэрхэн, нүдэнд дулаахан залуу байна гээд зогсчээ. Ургах наран хороолол орох гэж байгаа юм гээд дөнгөж хэлээд байтал дөрвөн залуу гэнэт гараад иржээ. Ахаа бид тавуулаа байгаа юм, Ургах наран хороолол оруулаад өг гэсэн байна.
Ингээд тэднийг хүргэж өгөх гээд явж байхад нь тэр залуус таксины жолоочийн хоолойг боож, жалга руу авч явжээ. Гэтэл таксины ард явсан машинтай нэгэн ар талын багааж нь онгойгоод удаан явлаа, бас замаасаа орж гараад нэг бишээ гэж цагдаад дуудлага өгсөн байсан гэнэ. Тэр даруйд эргүүлийн цагдаа ирж таксины жолоочийн амийг аварчээ.
Харахад боловсон царайтай, соёлтой байрын таван залуу мөнгө, утасыг дээрэмдэж, амь насанд халдах дөхжээ. Гэвч цаг алдалгүй дуудлага өгснөөр тэрхүү таван залуу ч дорхноо баривчлагдаж, нялх үрсээ тэжээх гэж, амьдралын төлөө зүтгэж яваа цэл залуухан таксины жолоочийг нөгөө ертөнцөд одохоос өмнө аварч чадлаа.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.