Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 27
・ 7

Олимпийн хос медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Баянхонгор аймаг АН-ын нэрийн өмнөөс УИХ-ын сонгуульд нэр дэвших болсноо зарлалаа.
Түүний энэ шийдвэрт энгийн иргэд тааламжгүй хандаж байна. Ингэх нь ч аргагүй. Түүнийг ард түмэн тамирчин хүнийх нь хувьд хайрлан хүнэтгэж, эв нэгдлийн бэлэг тэмдэг хэмээн бахархаж ирсэн.
Харин эрхэм аварга маань Монголын жудо бөхийн өнөөгийн загалмайлсан эцэг Х.Баттулгынхаа ачийг хариулах үүднээс энэ шийдвэрт хүрсэн бололтой. Тэрбээр “Х.Баттулга ерөнхийлөгч өнөөдөр сайн муугаар хэлүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эх орныхоо төлөө их зүйл хийхийг хүссэн ч энэ хүн ганцаардаж байна. Тэр ч үүднээс би хажууд нь байж туслаж дэмжихийг хүсч ийм сонголт хийх шийдвэр гаргасан.” хэмээжээ. Спорт, тэр дундаа жүдо бөхөөрөө А-Я хүртэл мэдлэгтэй байж болно, гэвч улс төрд “А”-ч үгүй гэж хэлж болох эрхэм аварга маань хайрт ахынхаа төлөө ард олныхоо урмыг хугалсан ийм гоомой сонголт хийх шаардлага байсан гэж үү?
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.