Бидний гэрэлт ирээдүйг "арилсан" дотортой хүмүүс "үгүй" хийж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 03 ・ 2

Зүүний үзүүрт ганц будаа тогтох тэр азтай мөчид "бид" энэ хорвоод мэндэлдэг. Эх, эцгийн элбэрэл хайраар дутаахгүй гэсэн дээ бид хүүхдийнхээ төлөө бүгдээ зориулдаг жамтай. Гэтэл сүүлийн үед төрсөн үрээ гудамжинд хаях, гандангийн хүрд нь дээр орхих зэрэг "хүн"-ээс гарамгүй аймшигтай хэрэг гарах боллоо. 

Мал амьтан л үрээ голж хөхөө хөхүүлэхгүй байна гэхийг сонсож байснаас дөнгөж төрсөн үрээ "хог" шиг үзэн хайрлахын оронд хүйтэн сэтгэл гаргагч "эх" байгаа нь тун харамсалтай. "Дөнгөж төрүүлсэн нялх үрээ" гудамжинд нимгэн өлгийтэй хаяад явахдаа ядаж хүн авах нуу үгүй юу гэдгийг мэдчих тэнхээ тэр эмэгтэйд байсангүй юу, хүнд хүн илүүддэггүй гэдэг гэтэл "би хүүхдийг хүн олоод авчих байх гэж бодсон" хэмээн өнгөрсөн хойно нь нулимс дуслуулж суугаа нь... 

2014 он гарснаар хэд хэдэн дээрхтэй адил хэрэг гарман. Гэхдээ азаар тэд амьд мэнд олдсон. Тухайлбал, арван сартай хүүгээ Гандангийн хүрдний хажууд орхиод явсан байсныг олж, Нялхсын сувилалд шилжүүлсэн. Тухайн үед хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийхэд эрүүл байсан. Мэргэжлийн эмч нар үзээд хүүхдийг  “Өсөлтийн хоцрогдолгүй, бойжилт хэвийн хүүхэд байсан” гэдэг. 

Гэвч эрүүл өсөн торниж буй үрээ "хаях" бодол эх хүнд байж боломжгүй байлтай. 2011 онд хүний сэтгэл сэртхийлгэм хэргүүд нэлээдгүй гарсан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу олны хэлж заншсанаар Шувуун фабрикийн оршин суугч 36 настай Л нь хүүхдээ хээр төрүүлж хаясныг илрүүлж байсан. Мөн тээж төрүүлсэн ихэр хүүхдээ нохойд хаяж өгсөн хэрэг гарсан. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны хашааны гадна ихэр нярайн цогцос нохой авчирж хаясан хэрэг гарч байжээ. 

Тэгвэл "хүүхдээ хаях" хэрэг гарсаар эцэг, эх болсон үргээ ухамсарлахгүй байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо Бага нарангийн 42-р гудамжины дан модон хаалганы өмнө “бамбаруушны зурагтай шар өнгийн өлгийтэй нялх хүүхэд хэвтэж байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Энэхүү дуудлагын мөрөөр тус дүүргийн цагдаагийн ажилтнуудыг очиход төрөөд удаагүй нярай осгож нас барсан байдалтай байжээ. Тиймээс яаралтай эрэн хайх ажлыг эхлүүлж ойр орчмынх нь дэлгүүр, худаг гэх мэт олон хүний хөлийн газар зарлал нааж хүүхдийн эхийг хайсан юм.

Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу хүүхдийн ээжийг хайсаар цагдаа нар олжээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд түр оршин суугч, Говь-Алтай аймгийн харъяат 19 настай эмэгтэй байсан аж. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө “Хүүхэдтэй болсноо ар гэрийнхэндээ мэдэгдэхээс айсан. Жирэмсэн болсноо гэрийнхэндээ хэлээгүй" гэжээ. 

Харин хүүхдээ хаясан шалтгаанаа  “Хотод ирээд найз залуутай болсон. Найз залуу маань намайг жирэмсэн болсныг мэдэнгүүтээ хаяад явсан юм. Ар гэрийнхэндээ жирэмсэн болсноо хэлээгүй. Аав, ээж маань уурлах байх гэж айсан. Хүүхдээ алъя гэж бодоогүй. Сайхан сэтгэлтэй хүмүүс тараад авчихаасай гэж л бодож байсан юм" хэмээн мэдүүлэг өгсөн байна.

Түүнийг өнгөрсөн баасан гаригт урьдчилан хорих 461-р ангид хорьсон юм.

Хүүхдээ хаявал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.2-т “Төрүүлсэн, үрчилж авсан хүүхдээ хаясан, үүний улмаас тухайн хүүхдийн амь нас эрсэдсэн бол 5 хүртлэх жилээр хорих ял эдлүүлнэ” гэж тус заалтад заасан байдаг. Энэхүү хуулийн заалтын дагуу түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдийг маань эцэг нь хүлээн зөвшөөрөөгүй, гэрийхэндээ хүүхэдтэй болсон гэдгээ хэлэхээс айгаад хэлээгүй гэх шалтгаанаар гудамжинд хаясаар байх уу!!! Хүний санаанд багтамгүй хэрэг үйлдэж, эцэг, эх, асран хамгаалагч нь байх үүргээ биелүүлдэггүй "арилсан" дотортой хүмүүсийн өмнөөс энэ хорвоод хүмүүн төрлийг олж ирсэн бяцхан үрсээсээ өршөөл эрье!!!

Х.Даваа

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2014 11 сар 03/

    bolgoomjtoi baixgui dee jiremslexeesee umnu. ene turliin medeelel medleg l xeregtei baina da zaluust

    Хариулах
  • Зочин / 2014 11 сар 03/

    дахин үр заяахгүй ээ ийм амьтдад !үрийн заяа гомдоно

    Хариулах