Н.Энхбаяр:Хамгийн түрүүлж улс төрөөс гарах ёстой хүн бол Ц.Элбэгдорж

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 30 ・ 4

 

 

 
 МАХН-ын Бага чуулганы хуралдааны дараа буюу  бямба гаригийн үүрийн 04:00 цагаас эхлэн Намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй 10 гаруй гишүүн нойтон өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ. Бямба гаригийн өглөө намын байрны гадаа гэр барьж эхэлсэн өлсгөлөн Ялалтын талбайд үргэлжилж байгаа юм . Мөн тэднийг дэмжиж 15 мянган хүн гарын үсэг зуржээ.
 
 
Энэ тухай  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
 
"-Монголд тогтсон шударга бус луйварчдын дэглэмийн эсрэг тэмцлийн аргыг сонгож, өлсгөлөн зарлахаар шийдсэн.Би санаачилсан. Намын нэр дээр сонгуульд нэр дэвших хүмүүс сайн дураараа нэгдэж байна. Мөн эмэгтэйчүүдээ өлсгөлөн зарлах хэрэггүй гэж үзсэн. Эх хүн, ээж хүнийг зовоож болохгүй гэсэн байр суурьтай байна. Би долоон жилийн турш ямар нэгэн төр засгийн ажил, алба хашсангүй. Хашъя ч гэж бодсонгүй. Хэлмэгдлээ, хүчээр хилс хэрэгт ял тулгуулж шоронд орж үзлээ. “Өнөөдрийн энэ дэглэм нэг л биш. Төрийн тэргүүн байсан хүнээ ямар ч үндэслэлгүйгээр шоронд хийчихээд өөрсдөө ичих ч үгүй явдаг” гэж ард түмэн уулзахдаа хэлж байна. Тэр ч яахав. Эр хүн туг ч барина. Тугал ч хариулна гэдэг учраас эмзэглэсэн юм байхгүй. Дараа нь зарим хүмүүсийн тарьсан балгаар эрүүл мэндээрээ хохирч гадаад руу удаан хугацаагаар эмчлүүлэхээр явлаа.
 
Энэ бүх хугацааг эргээд харахад луйврын сонгууль цэцэглэж, булхай, хээл хахууль тэнгэрт хадлаа. Ард түмний ядуурал урьд өмнө байгаагүйгээр нэмэгдлээ. Хамгийн гол нь төр засагт итгэх ард түмний итгэл урьд өмнө байгаагүй тийм дор очлоо. Залууст ямар ч ажлын байр, ирээдүй харагдахгүй байгаа учраас олноороо гадаад руу явж ажиллаж байна. Эх орноосоо явах гэж зүтгэж байна. Гадаадад эмчлүүлж байхдаа хааяа монголчуудтай тааралдахаар “Сүүлийн үед монгол хүмүүс маш их ирж байна. Эдийн засаг хүндэрч, ажлын байргүй болоод ирлээ гэж хэлж байна. Та харин Монголдоо хурдан очиж энэ бүх байдлыг илчилж, бидний төлөө тэмцээч ээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн учраас бидэнд өртэй” гэж шаардсан. Ард түмний шаардлагаар хүрч ирээд харахад үнэхээр балмад төр тогтсон байна. 2012 онд намайг мэдлэг боловсрол дутуу гээд сонгуульд оролцуулахгүй хассан. Хууль хяналтын байгууллагаар ямар ч үнэн тогтоогдоод Ц.Элбэгдоржийн гарт энэ салбар орсон учраас зөвхөн элбэгдоржтонгуудад л үйлчилдэг. Энэ явдал 2016 онд давтагдах гэж байна. Н.Энхбаярт хууль бусаар тулгасан ялаа өршөөсөн нэр зүүчихээд сонгуулиас хасна гэж оролдож байна. Ялтай юу, үгүй юу гэдэг асуудлаар судлаад шударгаар дүгнэлт гаргаад өгөөч гэж Хүний эрхийн үндэсний хороонд хандсан. Энэ байгууллага “Тал талаас нь судалсан. Та ялгүй. Ямар ч албан тушаал хашиж болно” гэсэн дүгнэлт гаргасан. Ийм дүгнэлт гарсан учраас би сонгуульд нэр дэвшиж, намынхан намайг дэвшүүлж байгаа. Хэрэв ард түмэн намайг дэмжих юм бол тэднийхээ төлөө зүтгэнэ гэж бодсон. Намынхан маань ч хүссэн. Гэтэл намайг дэвшүүлэхгүйн тулд огт үндэслэлгүй, хууль бус аргаар сонгуульд оролцуулахгүйн тулд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Р.Чингис  нарын луйвардаж гарч ирсэн, Тавантолгойн нууц олигархиудыг хамгаалж байгаа  балмад нөхдүүд бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа учраас эсэргүүцэж байна. Ард түмэндээ ойлгуулах гэж арга ядсандаа  өлсгөлөн зарлалаа. Бидэнд буу, албан тушаал, эрх мэдэл байхгүй. Харин ард түмэн байна. Ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй. Энэ дэмжлэг бидэнд байна, олигархиудад алга.
 
Луйврын сонгуулиар төрд шургалсан эрх мэдэлтнүүдийн хэдхэн гэр бүлийг тэжээж, тэдэнд дарлуулж, доромжлуулж, айж эмээж, амьдарсан доройтсон долоон жилийг ардаа үлдээе. Хамтдаа өөр­чилье. Сонгуульд оролцож Сонгуулийн хувьсгал хийе гэж бид зорьсон. Гэвч биднээс айгаад сонгуульд оролцуулахгүйн тулд хууль бус арга ашиглаж байна. Сонгуульд ороод багаа ажиллуулъя гэвэл маш сайн боловсон хүчин бий. Хуульч, эдийн засагч, Нобелийн шагналыг багаараа авсан хурандаа, буяны ажил байнга хийж, ард түмэнтэйгээ холбоотой байдаг залуус, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, урлагийн салбарт тод мөрөө үлдээсэн хүмүүс байна. Хуульзүйн дэд сайд байсан Э.Эрдэнэжамъяныг сонгуульд оролцуулахгүй гэсэн.
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 31/

    teneg hvmvvs yu chalchih ni hamaagvi.ugaasaa mongol elii hvmvvs ih bolson,bayanuud ni shvv.temtselee vrgeljlvvl,oligarhyydiig ustga.tanyg demjine.amjilt hvsii

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 31/

    Enhbayar dargaa tand uneheer ichih bulchirhai daan ch alga daa EE CHAAVAAS DAA

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 30/

    XERBEE SONGUULID OPUULDAGGUI YUM BOL TANAI 76 SONGUULID OPOXOOSOO TATGALZAAD AH+MAH NAMIIN ESREG SURTALCHILGAAG Tusgaar togtnol eb negdeliin namtai xabsarch yabuulaad AH+MAH-iig zamaasaa zailuul, ENE BOL MASH ZUB SONGOLT SHUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUU.

    Хариулах
  • Зочин / 2016 05 сар 30/

    ELBEGEED gahts ug xelie CHI BITII DABAR.......................................................

    Хариулах