Оргон зугтаж явсан Б.Энэбиш өршөөгдсөн үү?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 06
 

 4c9d077507e3ac7ebig

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш нартай холбоотой хэрэг сүүлийн үед хэвлэлийнхний анхаарал холдоод байгаа. 1.6  тэрбум гаруй төгрөгийн самосвал  машин, 5 гаруй тэрбумын дугуйн тендертэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байсан Б.Энэбиш мөрдөн байцаалтын явцад оргон зайлаад байгаа учраас Авлигатай тэмцэх газраас Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар яригдаж байсан билээ. Гэхдээ тэрбээр өнгөрсөн жилийн наймдугаар сард эх орондоо ирсэн гэх мэдээлэл гарч байсан ч, бас л сураггүй болсон юм. Ер нь бол түүнийг Өршөөлийн хуультай зэрэгцэн Улаанбаатарт буусан гэх мэдээлэл байсан билээ.

Ямартай ч Б.Энэбишийн холбогдсон хэрэгт өөр бусад эрхмүүд ч хамаатай гэдгийг эргэн сануулах нь зөв болов уу. Учир нь том даацын арван машиныг “Эрдэнэс Тавантолгой” худалдаж авсан үе нь  Засгийн газар, Сангийн яам “Хүний хөгжил сан”-д оруулах мөнгөө хурдан оруул, орлого тасалдуулж, УИХ-аар батлагдсан Төсвийн хууль зөрчив өө гээд шахаад дарамтлаад байсан үе хэмээн Б.Энэбиш хэлсэн байдаг.  “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо 2011 оны наймдугаар сард эхэлж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгөөр тэр ондоо багтааж 1 сая тонн нүүрс олборлох ёстой байсан. “Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, тэднээс борлуулалтын орлогоо урьдчилан тавь, зуун саяар нь цувуулж авч байсан нь АН, МАН-ын хамтарсан засгийн үеийн шийдвэр. Түүнчлэн Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх шаардлагыг эрх баригчид тавьж байсан

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх