“Хүннү эйр”-ийн онгоцыг барьцаалсан уу

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 04

Агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн Хонконг-Улаанбаатарын чиглэлийн онгоц барьцаалагдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна.

 Гэвч энэ талаар тус компанийн удирдлагууд албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.  . Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тус компанийн "Бойнг" онгоцыг Хонконгийн тал түрээсийнхээ барьцаанд авсан гэж байгаа юм.  Тиймээс Монгол руу ирэх зорчигчдыг Хонконгод саатсан гэж онгоцонд сууж явсан иргэн мэдээлсэн юм. Түүнчлэн "Хүннү эйр" компани эдийн засгийн хүнд нөхцөлд санхүүгийн хямралд орж ажилтнуудаа цомхтгон, үлдсэн ажилтнуудынхаа цалинг олон сараар өгөөгүй гэх мэдээлэл гарсаар байна. 

 

Д.Анар 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх