Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 04
МУИС-ын захирал А.Галтбаярын 2014-2-26-ны өдрийн А/45 тоот тушаал гаргаж 75 оюутныг шилжүүлэн суралцуулахаар болсон байгаа юм. Ингэхдээ,
- 24 оюутныг Бизнесийн сургуульд,
- 11 оюутныг Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд
- 10 оюутныг хууль зүйн сургуульд
- 7 оюутныг Хэрэглээний шинжлэх ухаа, инженерчлэлийн сургуульд,
- 23 оюутныг Шинжлэх ухааны сургуульд нийт 75 оюутныг шилжүүлэн суралцуулсан байгаа юм.
Тэгтэл ийнхүү оюутныг бөөнд нь шилжүүлэн суралцуулсан нь цаанаа хэн нэгний эрх ашигт нийцүүлэн, аваа өгөөний асуудал байгаа бололтой.
Зурагт тодруулан харуулсан хэсгүүд нь тодорхой хэмжээгээр зөрчилтэй болохыг илтгэж байгаа юм. Тодруулбал,
- "Оюутан шилжүүлэн суралцуулах журам"-ын 2.1-т "Тухайн сургууль хууль, тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагын буюу хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэсэн, хэрэв ийм тогтолцоо байхгүй бол зөвхөн төрийн өмчийн сургууль байх" эсвэл "багц цаг харилцан хүлээн зөвшөөрөх тухай гэрээ байгуулсан гадаад, дотоодын их сургууль" заалтыг зөрчин Хан тайшир дээд сургуулийн банкны эдийн засгийн 3-р ангиас Хууль зүйн сургуулийн бизнесийн эрх зүйн 2 ангид,
- АНУ, Айво ИС-ийн оюутан Д-г 10 багц цаг судалсан гэж тэмдэглэсэн ч голч дүнг тодорхойлох боломжгүй гэсэн мөртлөө ШИЛЖҮҮЛЭН суралцуулсан байна.
- Мөн 2.1-т заасан гадаад, дотоодын их сургуулийн нэгээс доошгүй жил 3.0-аас багагүй голч дүнтэй суралцсан, улиралд дунджаар 12-оос багагүй багц цуглуулсан байх. Мэргэжлийн чиглэл, ЕШ-ын зөрөөгүй байх" гэсэн заалтыг зөрчин
ЭМШИУС-аас D-г Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид,
- Журмын 3-т заасан хөтөлбөр хооронд шилжин суралцах. МУИС-д элсэх болзол хангаж элсэн, нэгээс доошгүй жил 3.0-аас багагүй голч дүнтэй суралцсан байх заалтыг зөрчин "Худалдааны сургуулийн Зочид буудал, зоогийн газрын менежментийн ангиас ХЗС-д, МУИС-ын Эдийн засгийн сургуулийн ЭнСиСи олон улсын хөтөлбөр (албан бус) 2-р ангиас 2.4 голч дүнтэй Г-г Хууль зүйн сургуулийн эрх зүйн 1-р ангид гээд маш олон оюутнуудыг журам зөрчин шилжүүлсэн байна.
Ингэж бөөнөөр нь журам зөрчихдөө багш нарын тавьсан оюутны дүнг засварлан оюутан шилжүүлсэн байх юм.
Хэрвээ хэн дуртайд нь ингэж үйлчлээд байвал МОнгол улсын их сургууль гэж тогоон дотроо илжрэх хэрэг байгаа эсэхийг бодох хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл багш, оюутнуудыг үл хүндэтгэсэн энэ хэрэгт БШУЯ, АТГ, Цагдаа нар анхаарал хандуулан шалгах шаардлага байгааг энэ нийтлэлээрээ хүргэж байна.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.