Барилгын Ассоциацийг хэн дампууруулав !

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 04 ・ 2

Ил захидал

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн ажлын албаны ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажил хаяж, Удирдах зөвлөлийн гишүүддээ өргөх бичиг хүргүүлсэн боловч том барилгын компанийн захиралууд тэднийг тоосонгүй. Байдал энэ хэвээр үргэлжилбэл сүржин нэртэй баян барилгын компаниудын ассоциаци дампуурахад хүрчээ. Өндөр үнэтэй орон сууц зарж түнтийтэл баяжсан захирлууд ассоциациа дампууруулчихгүй олон сар төлж чадаагүй цалин, түрээс, өрийг дарчихна гэж  найдаж байна.

Ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүддээ хүргүүлсэн ажилчдын өргөх бичгээс:

1

2

3

МБҮА-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД

МБҮА-ийн ажлын албаны ажилтнуудад бид нар зөвлөлдөн хэлэлцсэний үндсэн дээр Удирдах зөвлөлийн гишүүд та бүхэнд ассоциацийн цаашдын үйл ажиллагааг сайжруулах, дампуурлаас сэргийлэх, их хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэвчээрийн дээд хязгаарт хүрсэний улмаас ассоциацийн үйл ажиллагаа, гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын тухай бодит мэдээллийг хүргэж байна.Үүнд:

 

  1. МБҮА-д хөдөлмөрийн хууль,  ассоциацийн хөдөлмөрийн дотоод журам зөрчигдөж байна. Үүнд:

 

  • МБҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нь 2013 оны 5-р сард томилогдон ажилласнаас хойш одоог хүртэлх хугацааанд 50 орчим хүнийг ажилд авч мөн          халсан байна. Ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн шалтгаан нь хувь хүний ажил хийх ур чадвараас бус гүйцэтгэх захирлын харилцааны ур чадвар, хүнийг голох, өнгө үзэмж харах, өөрийн үүрэг болгосон хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэх, хийхээс татгалзсан тохиолдолд үг хэлээр доромжлох, хавчих зэргээр ёс суртахуунгүй харьцаж,  хүмүүсийг  ажлаас  сайн  дураар  өөрөө  өргөдөл  өгч гарахад хүргэдэг.Ажилд авсан хүмүүсийг туршилтаар түр авч хөлсөөр ажиллах гэрэээ хийх нэрийдлээр ажилд авч нийгмийн даатгал,  хувь хүний орлогын татвараас зайлс хийж ажилтануудыг хохироодог.
  • Ажилтануудыг өдөр бүр оройн  илүү цагаар, амралтын өдөр илүү цагаар ажиллуулдаг боловч илүү цагийн ажлын хөлс олгодоггүй.
  • Ажилтануудын цалинг цаг хугацаанд нь олгодоггүйгээс гадна зөвхөн өөрийн үзэл бодлоороо цалинг шалтгаангүйгээр хасч,  та нарыг өрөвдсөндөө цалин өгч байна гэж хэл амаар доромжилдог.

 

  1. МБҮА нь гэр бүлийн Төрийн бус байгууллага болж байна.
  • МБҮА-д найз залуу Р.Отгонбатыг 1,000,000 сая төгрөгөөр цалинжуулдаг бөгөөд дүү  Г.Хишигжаргал, эгч Г.Дашжаргал нарыг орон тооны бус зөвлөхөөр авч ажиллуулдаг.

 

  1. Санхүүгийн үйл ажиллагааны хувьд:
  • МБҮА-ийн сургалт, судалгаа, татвараас орж ирсэн орлогыг  хувьдаа авч зарцуулдаг бөгөөд гүйцэтгэх захиралд  томилогдсоноос хойш 60 гаруй сая төгрөгийг авч завшсан гэж үзэж байна. Жишээлбэл судалгаанаас орж ирсэн мөнгийг хувьдаа авсаныхаа дараа гэр бүлийн “Координат-Инфо” ХХК-тай хуурамч гэрээ байгуулан халхлахыг оролдсон. Мөн “Алаг Ган” Уул ХХК-аас авсан хувийн зээлээ ассоциацийн мөнгөнөөс одоог хүртэд  төлүүлдэг бөгөөд нягтлан бодогч  Д.Баярцэцэгийг үүнийг нь халхлах гэрээ хий гэж удаа дараа шаардсаар байна.

 

  • МБҮА-ийн түрээсийн өр төлбөрийг цаг хугацаанд нь төлөх  боломж байхад санаачлага гаргадаггүй.  Тухайлбал  “Гандирс”  ХХК-ний оффисын түрээсийн төлбөртэй холбогдуулан талбайг багасгаж, алданг тооцохгүй байх, талбайн үнийг буулгах зэрэг хөнгөлөлт үзүүлсээр байтал улам даварч, төлбөрөө төлөх бодлого баримталдаггүй. Дээр дурьдсанчилан МБҮА-иас мөнгө авч шамшигдуулаагүй бол түрээсийн болон бусад өр төлбөр хуримтлагдахгй байсан. Үүнээс болж харилцагч байгууллагуудын итгэлийг алдагдуулж ассиоциацийн нэр хүндийг унагасан.
  • МБҮА-ийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг.  Тухайлбал  Сonstruction  Today Mongolia сэтгүүлийн гэрчилгээ болон бар кодыг аваагүй мөртлөө 10 гаруй сая төгрөгийг зарцуулж хэвлэн гаргачихаад одоо хүртэл өрөөнд нь хог болоод хэвтэж байна.
  • Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлыг 2 сая төгрөгөөр цалинжуулах шийдвэр гарсан байхад өөрийгөө 3 сая төгрөгөөр цалинжуулдаг .
  1. Барилгын салбарын холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үйл ажиллагааг өргөтгөх бодлого байримталдаггүй, зөвхөн өөрийн хувийн үзэл бодолоор БХҮНТөвийн гүйцэтгэх захирал Г.Батсүхтэй хувийн өш хонзонгоор харьцдаг. БХҮНТөвийн гишүүн байгууллага мөртлөө үйл ажиллагааг нь дэмждэггүй
  2. МБҮА –ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын ёс суртахууны тухайд:
  • Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нь байгууллагыг удирдан зохион байгуулах чадваргүй, хүнтэй ажиллах арга барил хангалтгүй, ёс суртахууны өндөр доголдолтой. Ажлын албаны ажилтануудтай дарамлагчийн байр суурьнаас байнга хандаж, хэл амаар доромжилдог.
  • Ажлын албаны  хамтач байдлыг  алдагдуулж,  ажилтануудын нэгийг нөгөөд нь байнга муулдаг. Ажлын албаны ажилтануудын үйл ажиллагаа, нэр хүндийг гадны төлөөлөгчидөд тэнэг мангар, халтарууд, толгой муутай гэж үргэлж муулдаг.
  • Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал нь ажлын цаг баримталдаггүй, өөрөө өдөр болж байхад ажилдаа ирж орой ажилтнуудаа тараадаггүй  ажиллуулдаг.
  • Захиргаа удирдлагын газрын дарга Ц.Доржхүүг хамт олны хуралд дээр шагнал урамшуулалын тухай асуудлаар хууль дүрэм зөрчсөнгүй, дандаа хууль, дүрэм ярьдаг. Төрийн байгууллагын хууль дүрэм ярьдаг үйл ажиллагааг МБҮА-д хэрэгжүүлэхийг оролдож байна гэж зэмлэсэн.
  • Ассоциацийн үйл ажиллагаа, нэр хүндийг хувьдаа ашигладаг.
  • Ажлын албанд ажил хийх нөхцөл боломж олгодоггүй.
  • Шөнө оройн цагаар ажилтнууд руу утасдаж  үргэлж дарамталдаг.
  • Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал 2014 оны 08 сарын 28-ний өдрийн 17 цаг 30 минутын үед ЗУГ-ын дарга Ц.Доржхүүд утасдан намайг очтол ажилтнуудыг ажиллуулж бай, явсан хүмүүсийг бүгдийг ажлаас хална гаж дарамталсан.

 

  1. МБҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын удирдан зохион байгуулах ур чадварын тухайд
  • Биелэхгүй ажил, төлөвлөгөөг боловсруулж төлөвлөн хоосон амлаж, үл биелэгдэх ажлаар ажилтануудыг дарамталдаг.
  • Аливаа шийдвэрийг тунгаан бодохгүйгээр шууд гаргадаг, ажилтануудын санал, дүгнэлтийг хүлээн авдаггүй,  тогтвортой байр суурьгүй.

 

  1. Гүйцэтгэх захирал  Г.Түмэнжаргал дээрх буруу үйл ажиллагаа,  үйлдлээс болж ажилтнуудад сэтгэл санаа болон эрүүл мэндэд муугааар нөлөөлж, зарим ажилчидын  эрүүл мэнд муудаж ажлаасаа гарсан

 

Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал 2014оны 08 сарын 28ны өдрийн ажлын албаны ажилтануудтай хийсэн хуралд дээр “ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох уу эсвэл би  огцрох уу асуултанд саналаа хэлэх” хэрэгтэй гэсэн саналын дагуу ажлын албаны бүрэлдэхүүн энэхүү бичгийг хүргүүлж байна.

 

МБҮА-ийн Удирдах зөвлөлий гишүүд та бүхэн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын үйл ажиллагааны дутагдалтай холбоотой асуудлыг УЗ-ийн гишүүдийн 50 хувиас доошгүй хувийн бүрэлдэхүүнийг оролцуулан ажлын хэсэг байгуулан шалган, бодит байдлыг тогтоож яаралтай шийдвэрлэж өгнө үү.

Хэрэв цаашид энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход бэлэн байна. Бид энэ албан бичгийг хүргүүлсэн өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар ажлын албаны бүрэлдэхүүн ажил хаялт зарлаж ажиллахгүй гэдгийг мэдэгдэж байна.

 

Ажлын албаны бүрэлдэхүүнээс тавих шаардлага.

  1. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалыг шалгаж, албан бичигт дурдсан асуудлууд үнэн бодитой эсэхийг тогтоох
  2. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хувьдаа завшсан 60 сая төгрөгийг нэхэмжлэж МБҮА-ийн өр төлбөрийг барагдуулах
  3. МБҮА-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажилд хариуцлагатай, шударга шинэ хүн томилох

 

МБҮА-ийн удирдах зөвлөлийн шийдвэрийг харгалзан бид гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хууль бус үйлдэлүүдийн тухай дараах арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлэх болно. Үүнд:

  1. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай цахим ертөнц, веб сайтуудад тавих
  2. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах
  3. Гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газарт мэдэгдэх.
  4. Гүйцэтгэх захмрал Г.Түмэнжаргалын хууль бус үйл ажиллагааны тухай хууль хяналтын байгуулагад хандана.

 

Удирдах зөвлөлийн гишүүд МБҮА-ийн үйл ажиллагааны тухай асуудлыг бодитойгоор шалган дүгнэж, үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Өргөх бичигт гарын үсэг зурсан ажилтанууд бид нар удирдах зөвлөлийн гишүүд та бүхнийг шалгалт хийх өдөр ирж тайлбар, тодотгол хийхэд бэлэн байна.

Ажлын албаны ажилтануудын гаргасан энэхүү шийдвэр нь Ассоциацийн цаашдын үйл ажиллагааны  тогтвортой  байдлыг  хангах,  нэр  хүндийг  өргөх,  ассоциацийг  дампуурахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

 

/Ажилчдын төлөөллийн захидал/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 25/

    ee huuree, balarsan avgai bnaa. ene yostoi soliotoi avgai bainaleeshdee.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 29/

    хулхи авгайгаас мөнгөө салгаж авах юмсан, иймэрхүү залилагчийг тэнгэр нэргэг

    Хариулах