Олон жилийн турш банкны өр зээл төлнө гэдэг амаргүй “Гэхдээ” ...

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 04

Манай улсын Нийслэлийн оршин суугчдын ихэнх хувь нь гэр хорооллын айл өрх. Өнөөдөр орон суутай болох хүсэлтэй иргэд олон боловч санхүү, эдийн засгийн байдлаас улбаатай тэр болгон орон сууцтай болж чадахгүй байгаа.

Гэр хорооллоос утааны хэмжээ маш ихээр ялгардаг. Учир нь өвлийн улиралд айл болгон мод нүүрс түлэн дулаацдаг. Ийн аргаар дулаацхаас өөр аргагүй.

 

    Мөн хөдөө орон нутгаас Нийслэлд оршин суухаар ирэх айл өрхийн тоо нэмэгдсээр байгаа нь ийн гэр хорооллын айлуудын тоо нэмэгдэх шалтгаан болж буй. Гэхдээ сүүлийн үед ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэнээр орон сууцтай болох хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Зээлийн нөхцлөөр богино хугацаанд орон сууцтай болох нь иргэдийн хувьд алдах зүйлгүй аж.

 

  Гэхдээ олон жилийн турш банкны өр зээл төлнө гэдэг тийм ч амаргүй зүйл боловч гэр хороолол бус орон сууцажсанаар Нийслэлийн өнгө үзэмж болоод агаарын чанарт сайнаар нөлөөлөх учиртай. Өнөөдөр ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Үүнээс гадна банкууд 2014 оны есдүгээр сард нийт 1872 зээлдэгчид 92.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2619.21 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 61164-т хүрчээ.

 

   Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 12.2 нэгж хувиар, оны эхнээс 66.9 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 42.2 нэгж хувиар буурсан байна.

 

    Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр” (ОСИСТТБХ)-ийн хэрэгжилттэй холбоотойгоор 2013 оноос эхлэн эрс нэмэгдсэн байна.  

 

     Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 70.0 хувь буюу 1833.5 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 27.3 хувь буюу 714.9 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.7 хувь буюу 70.8 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна. 2014 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.9 хувь нь төгрөгийн зээл, 2.1 хувь нь гадаад валютын зээл байна.

 

   Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2014 оны есдүгээр сарын байдлаар 1.0 хувь,чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 байна. Энэ мэтчилэн зээлийн хэрэгжилт үргэлжилж байгаа юм. Мөн өндөр өндөр барилга ар араасаа сүндэрлэх болсон. Барилга, орон сууцны эрэлт ихэссэн гэхэд болно. Эрэлт ихэссэх тусам үнэ ханш нэмэгдэж байгаа нь нийгэмд тийм таатай байдлыг үүсгэхгүй байгаа.

 

  Үнэ ханшийн хувьд тогтвортой байх нь иргэдийн санхүүгийн байдалд сайнаар нөлөөлнө. Үүнээс гадна Монголын Ипотекийн корпораци гурав дахь ээлжийн ипотекээр баталгаажсан үнэт цаас арилжаалах гэж байгаа энэ үед ашиглалтад орсон орон сууцны 39 төсөл байгаа юм байна. Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа орон сууцны 113 төслийн дунд судалгаа хийхэд барилгын явц дунджаар 60-95 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

   Судалгаанд хамрагдсан 113 төслийн 39 нь бүрэн ашиглалтад орсон, 32 нь 80-95 хувийн гүйцэтгэлтэй, 29 нь 60-75 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Мөн барилгын явц өндөр байх тусам борлуулалт сайн байгаа бөгөөд зарим төслүүд борлуулалтдаа хугацаа их зарцуулсан боловч худалдан авалт хангалтгүй байгаа нь тухайн төслийн байршил, маркетингтай холбоотой аж. Үүнээс гадна борлуулалтад барилгын явц 19 хувь, байршил 13 хувь, үнэ төлбөрийн нөхцөл болон маркетинг тус бүр есөн хувийн эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоожээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх