Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 02
・ 10

-2017 оны Ерөнхий лөгчийн сонгууль сонирхолтой болно-
Ардчилсан намд өнгөрсөн сонгуулийн том ялагдал нь ухаарал хайрлаагүй бололтой. Тэд намын даргаараа сонгох хүний тэргүүн эгнээнд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал хоёрын нэрийг оруулж ирсэн ч фракциудын ашиг сонирхлоор явдаг тус намд “Алтангадас”-аас Я.Санжмятавыг, “Шонхор”-оос С.Эрдэнийг, МҮДН-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Лу.Болд нарыг намын даргад зүтгүүлж эхэлжээ.
Тэгвэл дээр дурдсан хоёр хүнээс Р.Амаржаргал ердөө бэлгэдлийн чанартай нэр дэвшигч аж. Учир нь, АН-ын өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх ихээхэн хүсэлтэй байгаа. АН-ын дарга болсон хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бөгөөд Ц.Элбэгдорж өөрийн хүнээр намын даргаа тавьж, халаагаа өгөх хүсэлтэй. Харин Р.Амаржаргалын хувьд АН-ын удирдлагуудад ихээхэн жийгддэг, тэр нь ч өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгчид “жийгдэж”, Эрдэнэтээс “хөөгдсөн” Ерөнхийлөгчийн “хүн” гэгддэг М.Батчимэгт тойргоо булаалгаснаас харагддаг.
Хэдийгээр одоогийн байдлаар АН-аас хамгийн өндөр чансаатай хүн нь Р.Амаржаргал байгаа ч түүнийг намын дарга, цаашлаад Ерөнхийлөгч болгох хүсэл АН-ын одоогийн удирдлагууд байхгүй байгаа нь нууц биш.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.