3 настай охин цэцэрлэг дээрээ амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 06

Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгт аравдугаар сарын 23-ны өдөр харамсалтай хэрэг гарчээ. Гурван настай охин өдрийн унтлагынхаа дараа дахин сэрсэнгүй. Эхний шинжилгээгээр охины хоолойд тээглэсэн зүйл байхгүй, ходоод гэдсэнд нь үхэлд хүргэх ноцтой зүйл илрээгүй байна. Иймд эд эсийн шинжилгээ авчээ. Одоогоор энэ шинжилгээний хариу гараагүй байна.

Хэрэг гардаг өдөр тухайн ангид 35 хүүхэд ирсэн байжээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн цэцэрлэгүүд ихээхэн ачаалалтай ажиллах болсон. Иймд хэрэг гарсан ангид олон тооны хүүхэд байснаас агаарын дутагдалд орсон байж болзошгүй гэх таамаг байсан юм.     

Энэ хэргийг Чингэлтэй дүүгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шалгаж байна. Золгүй байдлаар амиа алдахад хүргэсэн тохиолдолд иргэний гомдол хамааралгүй энэ заалт дээр тулгуурлан хэрэг үүсгэж шалгадаг юм байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх