Цагдаа, мэргэжлийн хяналтын газрын ажилтаны хэргийг АТГ шилжүүлэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 11 сар 06

Энэ сарын 02-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр “Эмээлт” захын орчимд Фургон, Истима маркийн автомашинуудад их хэмжээний тарваганы мах хууль бусаар тээвэрлэж явсаныг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад “З”, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч “Б”, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад “Х”, жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нар илрүүлжээ. 

Нийт 110 ширхэг туламыг тээвэрлэж явсан аж. Энэхүү хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хяналтын хэлтсийн улсын байцаагч “Т”, “Э”, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч “Э” нартай үгсэн хуйвалдаж хууль бус эд зүйлийг хувьдаа авсан үйлдлийг ЦЕГ-ын ЗБГХТГазар дотоод хяналт шалгалтаар илрүүлэн материалжуулж гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр энэ сарын 06-ны өдөр буюу өчигдөр харьяаллын дагуу АТГ шилжүүлсэн байна. 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх