Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 09
・ 1

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны ДЦС-3 ТӨХК-ны хашаанд трансформатор шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 20:57 цагт ОБЕГ-т ирсэн байна. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 18, 26 дугаар ангиудаас нийт 75 албан хаагч, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж галыг унтраасан байна. Одоогоор гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: www.Dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.