Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 11 сар 09
・ 1
“Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг нь энэ оны 08 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд тус эмийн санд жор баригчаар ажиллаж байхдаа “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунгаар олгосноос болж Г.Маралмаа, Н.Анунгоо, М.Сайн-Алдар, Г.Төгөлдөр, П.Баасандорж, Б.Тамир, Э.Мандах, П.Нандин-Эрдэнэ, А.Хувьтөгөлдөр, А.Энэрэл, Г.Цэгээн, М.Мэргэн, Н.Онжил, Т.Анужин нарын 14-н нярай хүүхдүүд фенобарбиталын цочмог хордлого бүхий хөнгөн зэргээр, Э.Хулан, Т.Оюунцацрал 2 нярай фенобарбиталын цочмог хордлого бүхий хүнд зэргээр хордсон билээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Дүүргийн 2 дугаар прокурорын газраас 11 дүгээр сарын 03-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлжээ.
www.times.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.