Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2016 11 сар 02
・ 7

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эцэст нь нэг өөрийнхөө байх газрыг олов бололтой. Өнөөдөр оюутнуудад утга зохиолын сэдвээр лекц тавих даруухан зар түгээж шүү. Ардын сэтгэлийг л эзэмдэх чухал.
Ард гэдэг чинь хамгийн түрүүн залуу үеэс эхтэй гэдгийг экс мэдэхгүй бол хэн мэдэх билээ. Төрийн ордонд үе үе ордог ч тэгтлээ тодорч чадахгүй байгаадаа тэр эмзэглэдэггүй. Гол нь ямар нэг юм хийж олны өмнө гарч байх л чухал байна л даа. Тэгэхгүй бол угийн ой муутай ард түмэн мартчихна гэсэн айдас цээжинд хургаад бөглөчих гээд байгаа бололтой.

Ямартай ч цагтаа "Number one" явж ижил тэнгэртэйд нь үзэгдэж илүү тэнгэртэйтэй нь уулзаж явсан том хүн энэ удаа оюутнуудад sale зарлалаа. Өнөө хэд нь ойлгодог л байгаа даа.
Х.Тэргэл
zuv.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.