Ц.Сандуй төрийн мөнгөөр шоу хийх бол МИНТ-д орлого оруул гэдэг үүрэг өгчээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 12 сар 05 ・ 8

“Минт” бааранд олон удаагийн ноцтой зөрчил гарсан гэдэг шалтгаанаар өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаасаар байсан ч өдгөө МАН сонгуульд ялалт байгуулснаар ашиг орлого өндөртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжүүлсээр байна. Учир нь Минт баар МАН-ын Ц.Сандуйгийнх юм. Хэргүүдээс заримыг нь эргэн сөхвөл өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр МИНТ-ын үйлчлүүлэгч нар нь хоорондоо зодолдож, нэгнийгээ хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал нэг залуугийн бүдүүн гуяны дотор тал руу хутгалж, хүнд гэмтээн, их хэмжээний цус алдсан хэрэг гарч, цагдаад шалгагдаж, эхэлсэн ч МИНТ-баарны эзэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийнхэнтэй тохиролцоод энэхүү хэргийг хаалгасан байдаг. Өөрөөр хэлбэл МИНТ баарныхан үйлчлүүлэгч нь хүн хутгалах балиус аваад орж байгааг мэддэггүй бөгөөд  бусдын аюулгүй байдалд анхаарч, шалгадаггүй байгаа юм. 

МИНТ-д хууль дүрэм угаас үйлчилдэггүй, эсвэл хоромхон зуур үйлчлээд ногоон гэрлээр үйл ажиллагаа явуулаад байдагийн гол учир нь МАН-ын М.Энхболд болон Ц.Сандуй зэрэг томоохон ар тал байдагтай холбоотой. Замын цагдаагийн газрын урд байрлах “Home Plaza”-д “Mint” баар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл “Home Plaza”-нь М.Энхболдын эзэмшлийнх аж. Харин МИНТ-ыг Ц.Сандуй, Гольфчин гэдгээрээ олонд танигдсан “хүүхэмсэг” Э.Нандинзүрх нар хамтран хөрөнгө оруулж, хотын шоучдын хармааг сэгсэрхээр шийдэцгээсэн юм байдаг. Мөн М.Энхболдын хүү Э.Анар аавынхаа бизнесийг хариуцаж, тэдэнтэй нөхөрлөдөг хамтран ажиллагч нь.

Уг баарыг хариуцаж үйл ажиллагааг нь явуулдаг, гүйцэтгэх захирлаар Нандинзүрхийн дүү Хангал гэх залуу ажилладаг бөгөөд Ц.Сандуйгийн дүү Сэргэлэн ч мөн даргалдаг. 

С.Амармандахын зодуулсан хэрэг гардаг хар энергитэй нь газар нь “Home Plaza”- ын дөрвөн давхарт байрлах “One Event Hall” юм. Энэ нь мөн л тэднийх. МАН-ынхан олон янзын шоу хийж, өөрсдийгөө жаргаадаг нь баар цэнгээний газрынхаа орлогыг нэмэгдүүлэх башир арга. Тэгвэл тэд энэ аргаа улам нарийсгажээ.

Тодруулбал, МАН-ынхан энд тэндэхийн төрийн албанд даргаар томилсон хүмүүстээ МИНТ бааранд орлого оруулах үүрэг өгчээ. Өөрөөр хэлбэл доод албан тушаалын бүх дарга нартай үүрэг чиглэл өгөхдөө шинэ жил, баяр ёслол зохион байгуулах бол баяраа МИНТ-д тэмдэглэ гэж байгаа юм байна. Тиймээс зарим дарга нар нь өндөр үнэтэй минтдээ баяр тэмдэглэх чиглэл өглөө хэмээн Ц.Сандуйд дургүйлхсээр байна.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 12 сар 07/

    Үнэхээр мөн юм уу. Мөн бол мөн гэсэн баталгааг нь ил гаргаад орхиоч

    Хариулах
  • uilchluulegch bol ... / 2016 12 сар 06/

    namar neg orood hamgaalaltiihantai n harin ch neg saihan zodoldood garsan daa hoorhii , haagdchihalguihen shig baij bgaarai , daraa neg bagaaraa ornoo !!!
    kurtkee shaalgatsan, fuck

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 06/

    ЭНХБОЛДЫН ПИЗНЫ ҮСНИЙ БӨӨС БОЛСОН САНДУЙ ГЭГЧ МУУ ХАР МАЛ УДААН ДАЛДАГНАЖ ЧАДАХГҮЙ,,,НОВШИЙН АВИЛАГЧ УДАХГҮЙ ДАЛД ОРНОО???

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 05/

    Батүүлийн захиалгат бичлэг үү, ха ха ха, өмхий Батүүл хүн алсан хэрэгээрээ удахгүй суумаар юм аа, болоогүй л юм байх даа

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 05/

    nice

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 05/

    Ийм юмнуудыг ингэлээ тэглээ гэж гайхаад гаслаад байхын оронд зүгээр л хөөгөөд зайлуулаач,олны хүч оломгүй далай ч гэж үг байдаг,ганц нэг ийм хүний гайгаар бүхэл бүтэн намынхаа нэр нүүрийг барах хэрэг юусан билээ.

    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 05/

    Ичих нүүрэндээ илэг наасан новшын юмнууд далд орох цаг ирэх биз.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 12 сар 05/

    нохой сандуй удахгүйэ чи

    Хариулах