МУИС-ийн захирал А.Галтбаярын хутгасан бантан /цуврал-4/

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2014 11 сар 11

МУИС-д шинэчлэл нэрийн  доор   олон будлиан болж байгааг бид цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад  МУИС-ийн захирал  А.Галтбаяр, сургалтын алба Ч.Ундрал  болон түүний хэсэг бүлэг нөхдүүдийн  нэгэн ноцтой үйлдлийг  баримтаар дэлгэн хүргэж байна.

МУИС-ийн захирал А.Галтбаяр  2014-04-15-ны өдрийн  А/96 тоот тушаалаараа 2013-2014 оны хичээлийн жилд  Хууль зүйн  сургуулийн эрх зүйн  бакалаврын  эчнээ хөтөлбөрт 53 оюутан элсүүлсэн байгаа юм. Тэгвэл эдгээр элсэн суралцагч дунд  Бээжингийн Хятадын сургуулийг  төгссөн Д.Доржнамжим гэх иргэн хуулийн эчнээд элсэн суралцаж байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл  дээд боловсрол эзэмшсэн хүн л эчнээ ангид суралцдаг дүрэм МУИС-д бий.  Тэгтэл иргэн  Д.Доржнамжим нь Бээжингийн  Хятадын сургуулийг  хамгийн багадаа таван жил суралцаж төгсөхөөр байхад 2 жилд л төгссөн байгаа юм.  Дипломын дугаар нь бүүр ч сэжиг төрүүлмээр  00157.  Үнэн хэрэгтээ Бээжингийн  Хятадын сургуулийн 157 дахь төгсөгч нь болж таарч байна. Нэрнээс нь бодохоор том сургууль. Тэгэхээр  Д.Доржнамжим хэрхэвч  157 дахь төгсөгч  байж таарахгүй.

Мөн Д.Доржнамжим ямар нэгэн хэлний курс төгссөн байх магадлалтай бөгөөд үүнийг төгссөн гэж мэдээлсэн, эсвэл хуурамч диплом хийсэн байх магадлалтай болж байгаа юм.

Хуулийн сургууль нь таалагдсангүй юу,  Бизнесийн  сургууль анхаарлыг нь татсан уу бүү мэд  Д.Доржнамжим гэнэт  л сургуулиа өөрчилсөн байгаа юм.   

Энэхүү дүнгийн мэдээнээс  үзэхэд  иргэн  Д.Доржнамжим нь БНХАУ-д суралцаж байхдаа л  МУИС-д суралцаж байжээ. Өөрөөр хэлбэл  Д.Доржнамжим нь БНХАУ-д 2011 оны 9-р сараас 2013 оны  7-р сарын хооронд сурч байсан юм.  Тэгтэл  тэрбээр МУИС-д 2012оны намар суралцаж байсан  хэмээн дүнгийн мэдээлэлд бичсэн байгаа.

Энэ бүхнээс үзэхэд  анхнаасаа  Д.Доржнамжим нь МУИС-д элсэн суралцах шаардлага хангахгүй  нэгэн бөгөөд өөрийнхөө дураар МУИС-ийн сургуулиудыг дамжин суралцаж байгаа нь тодорхой байна.  МУИС-ийн “босгоны шороог” ч давж чадахгүй хүүхдийг өнөөдөр хүртэл сургаж байгаа нь  тус сургуулийн сургалтын алба Ч.Ундрам,  захирал А.Галтбаяр нарын гардан зохион байгуулсан “бантан” юм.

МУИС-ийн дүрмийг уландаа гишгэж, өнгө мөнгөнд автсан байж болзошгүй энэ үйлдэлд  БШУЯ, АТГ  хяналт, шалгалт хийх шаардлага байгааг энэхүү мэдээллээр хүргэж байна. Бид МУИС-д өрнөж байгаа будлианыг хүргэсээр байх болно.

 

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх