Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 19
・ 3

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа боллоо. АН-ын даргын сунгаанд таван хүн материалаа бүрдүүлэн нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлжээ. Үүнд: Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар багтаж байна. Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нэрсийг зарлаж, үнэмлэхийг танилцуулж, нэр дэвшигчдийн намтарыг уншиж танилцуулсан байна.
Энэ үеэр З.Энхболд хурлын эхэнд мэдээлэл хийхдээ “АН үргэлж анхдагч нь байсан. Энэ удаа ч гэсэн намын даргаа гишүүдээрээ сонгуульдаг дүрмийг баримталж байна. Намын даргад таван хүн нэрээ дэвшүүлэхээр албан ёсоор дүрмийн дагуу бүртгүүлсэн байна. Энэ дүрэм 180 мянган хүнд нээлттэй байсан. Тэрийг бүрдүүлж чадаагүй хүмүүс сошиалаар янз бүрийн гомдол гаргах хэрэггүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд манай нам 10-15 тэрбум төгрөг 4 жилд зарцуулдаг. Гэхдээ энэ удаад 10 дахин бага зардлаар сонгууль хийсэн. 1996 оны намын даргын сунгаа амжилттай болсон. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгууль амжилтгүй болсон. Энэ удаад 1996 оных шиг амжилттай болоосой гэж хүсч байна. Харин улс төрийн өрсөлдөгч МАН-ынхан манай намын даргын шинэчлэлд их санаа зовж байна.Төрийн эрх барьсан та нарт толгойтой үснээс их ажил байгаа. Манай намын сонгуулиас хол бай. Утаагаа алга болго оо. Та нартай, та наргүй бид болчихно. Нэр дэвшиж байгаа та тавын эв нэгдэлтэй байдал бүх гишүүдийг нягтруулж 2020 оны сонгуульд амжилттай оролцох эсэхийг шийднэ шүү. Та бүхэнд амжилт хүсье. Хэн ч ялагдсан бай ялснаа дэмжээд явах нь шударга ёсны энгийн зарчим шүү” гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.