Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 12 сар 21
・ 30

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид тодорч, таван хүн өчигдөр нэр дэвшигчийн батламжаа гардан авлаа. Тодруулбал, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар намын даргад нэр дэвшиж байна. Тиймээс өчигдөр Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нэрсийг зарлаж, үнэмлэхийг танилцуулсан юм.
Энэ дундаас нэг хүнд иргэд ихэд дургүй байгаа нь сошиал сүлжээнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ хэмээх эрхэм өмнө нь УИХ-ын гишүүн, сайд гэдэг албан тушаалаар Баянгол дүүргийг өөрийн эзэмшил мэт болгосон хүн. Тиймдээ ч тус дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэж нэрлэх болсон. Ингэхдээ тэрээр Баянгол дүүрэгт байрлах өнгөтэй өөдтэй газар бүрт хувийн эзэмшлийн, бизнесээ цэцэглүүлсэн байдаг.
Мөн үүнээс гадна албан тушаалаа ашиглан хууль бус томилгоо их хийдэг байсан юм. Өнгөрсөн хугацаанд тэрээр Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн дарга Д.Очирбатыг хөдөө томилолтоор явж байхад нь тушаал гаргаж, ажлаас чөлөөлөн, оронд нь Л.Уртнасанг томилсон байдаг.
Мөн тэрээр өнгөрсөн хавар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдыг дарамталж, сонгуулийн сурталчилгааныматериалаа тараалгасан байдаг. Ингэхдээ материал тараахгүй хүнийг ажлаас хална хэмээн сүрдүүлсэн байдаг.
Тэрээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа улсаас ард түмэнд олгогддог халамжийг хувьдаа завшин, хүүхэд хөгжлийн төв, ахмадын сувилал нэрээр газар авч, барилга барьсан гэх асуудал ч үнэн байдаг. Тухайлбал, хүүхэд хөгжлийн төв барих газар дээр 12 давхар шилэн барилга барьж, хүүгийнхээ бинесийн талбар болгосон.Тэгэхээр энэ хүнийг АН-дарга болговол шударга сайхан ажиллаж чадах болов уу. Ер нь бол Баянголынхон болон халамжийнхны тэвчээрийг барсан дээрэнгүй хүн чинь С.Эрдэнэ юм билээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.