Ж.Туяаг эрэн сурвалжилж байгаа нь ташаа мэдээлэл гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 02 сар 09

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар ажиллаж байсан Ц.Баянбилэг 2,2 тэрбум төгрөгийн өрөнд орж, бусдыг залилсан хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байв.

Тэрээр залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, мөрдөн байцаалтын  үед  оргон зайлсан учраас Улсын мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж байсан юм. Гэтэл Ц.Баянбилэгийг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээллийн зурагт Ж.Туяа, Б.Түмэндэмбэрэл нарын зураг мэдээлэл орсон байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар энэ зураг нь ташаа мэдээлэл бөгөөд Ж.Туяа нь эрэн сурвалжлагдаагүй гэнэ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх