Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 18
・ 8
Сүүлийн жилүүдэд үндэсний хувцас болон зарим төрлийн европ хувцас үйлдвэрлэх, урлах байгууллагууд нэлээд олширч байна. Сайны хажуугаар саар гэгчээр, энэ хэрээр өндөр үнэтэй хэрнээ, чанаргүй, материал муутай, амархан урагдаж, сэмэрдэг хувцаснууд ч олон болжээ. Уг нь манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн чанартай байдагч зарим нөхөд ингэж нэг нэгнийхээ нэрийг хөөтэй хутгаж буй юм. Үүнтэй хамаатай нэг хувцас бол яах аргагүй сурагчдын дүрэмт хувцас, сүүлийн жилүүдэд манайхан хүүхдийн формыг эх орондоо үйлдвэрлэдэг болсон. Үйлдвэрлэх эрхийг нэлээд хэдэн хувцасны үйлдвэр эзэмшдэг. Үүний нэг нь Шилмэл загвар болтой юм. Гэвч олон төрлийн дээл хувцас, европ загварын бүтээл нэлээдгүй урладаг гэдгээр нь эцэг эхчүүд шилмэл загварын дүрэмт хувцасыг сонгож аваад ихэд хохирч байна. Энэ хэрээр санхүүгийн хүндрэл бэрхшээлд орж буй юм.
Шилмэл загвар гэсэн дүрэмт хувцасыг худалдаж аваад нэг хүүхэд нэг сар л өмсдөг юм байна. Ингээд л нэг сарын дараа материал нь сэмрээд, урагдаад бөөсөрчихдөг болохоор өмсөхийн аргагүй болж байгаа юм. Эцэг эхчүүд аргаа бараад дахиад л өөр үйлдвэрийн хувцас авах болно. Гэтэл Шилмэл загварынхан үүнд огт анхаардаггүй, иргэдийн хохиролыг барагдуулдаггүй аж. Одоо тэднийх мөн л цагаан сарын гоёл, дээл хувцас зарж буй. Иргэд сонголтоо хийхдээ болгоомжтой хандахгүй бол болохгүй байдалд хүрч байгаа юм байна лээ шүү. Бас л хохирорх болох вий. Ер нь хамгийн чанаргүй хувцасыг шилмэл загвар гаргадаг гээд цээжилчихэд буруудахгүй байх шүү.
Намар есдүгээр сараас эхлээд л ээжүүдийн гомдол шилмэл загварын зүг хөвөрч байсан өчигдөр гэхэд л нэгэн ээж фэйсбүүкэд ингэж бичсэн байна. "Ээжүүд бүсгүйчүүдээ юм асууъя.Би сая өнгөрсөн оны 9 сард өөрийн болон хамаатны хүнийхээ гээд 1-р ангийн хоёр хүүхдэд нийт 4 форм Дүнжингарав худалдааны төвөөс “Шилмэл загварын” гэсэн газраас нь авсан юм. Бүгд одоо энэ зураг нь дээр байгаа шиг бөөсөрч бөөгнөрөөд тэгээд нээх олон жил өмсчихсөн юм шиг шороо татаж бүрзийгээд арай л материалтай юмаа.Одоо тэгээд сайн материалтай форм зардаг газар гэж ер нь байна уу.Болохгүй бол яг ижил өнгөтэй материал хаагуур зарж байна вэ.Оёдолчноор хийлгэх санаа байна” гэжээ.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.