Найз тань таны дайсан эсэхийг мэдэх 5 шинж

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 20 ・ 4

Найз нөхөд хүний амьдралын салшгүй нэг хэсэг болдог учир таны аз жаргал, уйтгар гуниг тэднээс үүдэн гарах үе олон бий. Тийм ч ураас эрт дээр үеэс сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол гэсэн цэцэг үгийг хэлсэн байдаг. Та эргэн тойрны найз нөхдөө үнэхээр үнэнч нөхөр, эсвэл дүр эсгэгч нэгэн аль нь вэ гэдэгт эргэлзэж байсан үе бий юу? Дараах 5 зүйл сайн нөхөр, эсвэл дайсан болохыг танд хэлж өгнө.

 

1. Түүний магтаалын үгс таныг доромжилсон өнгөтэй байдаг

Тэдний хэлж буй магтаалын үгс нь эхэндээ таныг магтаж байх ч эцэстээ таны сэтгэлийг бага ч гэсэн гонсойлгоход хүргэдэг үү? Эмэгтэй хүмүүсийн дунд бие биендээ атаархах байдал дэндүү их, бүр харамсалтай нь тэд ихэнхдээ ойр дотны нэгэндээ атаархаж явдаг. Харин энэ үед тэдний хийх үйлдэл бол таны сэтгэл санааг гонсойлгох.

Жишээ нь “ Наад даашинз чинь үнэндээ чамд зохихгүй байна, Өнөөдөр чиний үс бусад өдрүүдээс илүү аятайхан харагдаж байна” гэх мэт. Тэдний үг хичнээн эелдэг, сайхан, тэдний инээмсэглэл хичнээн их байсан ч эцсийн дүндээ тэд таныг гутаахыг л хүсдэг. Хэрвээ ийм үйлдэл гаргадаг найз танд бий бол тэд таны найз бус харин дайсан гэдгийг санаарай.

 

2. Тэр бол ашигч нэгэн

Зарим найз охидууд тань танаас их зүйлийг хүсэж, ямар нэг зүйл тэдэнд шаардлагатай болдог ч харин танд тэднээс тусламж хүсэх боломж ер гардаггүй юу? Түүнийг утасдах үед танд “ түүнд бас ямар нэг зүйл л хэрэг болж дээ” гэсэн бодол төрдөг үү? Тэгвэл тэр дайсан байхнээ. Учир нь аливаа харилцаа хэн хэндээ тус дэм болох тавилантай. Гэтэл тэр таныг бас дэмжих бус зөвхөн таныг ашиглах нь буруу харилцаа гэдгийг илтгэж байгаа хэрэг.

 

3. Ичгүүргүй

Таны найз сээтэгнүүр нэгэн байх нь хамаагүй. Харин хуучин найз залуутай чинь сээтэгнэж, эсвэл одоо байгаа найз залууг тань өдөх нь түүнийг ичгүүргүй гэдгийг харуулна. Түүнээс аль болох хурдах зайгаа барих нь зөв.

 

4. Тэр танд атаархдаг

Түүний ярианаас тэр танд далдуур атаархдаг өнгө аяс илэрч байсан удаа бий юу? Магадгүй тэр ууртай үедээ таны бодож байгаагүй зүйлсийг хэлж, таныг гомдоож байсан уу? Тэгвэл тэр үнэн үгээ л хэлж. Хүн ууртай үедээ хяналтаа алдаж, бодсон санасан зүйлсээ цухуйлгачихдаг тал бий биз дээ? Хэн нэгэн таныг үл хүндэтгэх, танд муу бүхнийг хүсэх үед хийж болох хамгийн ухаалаг үйлдэл бол хурдхан л түүнээс холдох явдал. Тэд хэрвээ үнэхээр дайсан мөн бол хэзээ нэгэн цагт таныг хорлох зүйлийг хийх л болно. Тиймээс танд муу зүйл хийхээс нь өмнө өөрийгөө авар.

 

5. Хоёр нүүртэн

Сайн харилцаанд итгэл, шударга байдал хамгаас чухал. Хэрвээ тэд таны нууцыг бусдад ярьж, таныг далдуур муулдаг бол тэр яах аргагүй дайсан мөн. Үнэндээ тэдний энэ байдлыг мэдэх тун амархан. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэн төрх өөрөө ил гардаг юм. Таны хажууд дайсан байгаа юм биш биз? Найз нөхдийн харилцаагаа ахин нэг бодоод үзээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 20/

    ZULTSETSEG .GEDEG AVGAI .TATA TUNGAA GIIN SHUNALTAI HUGSHIN AVGAI .ATAARXUU .HOL YVMAAR AVGAI DAA

    Хариулах
  • xamt olonnoos. ni / 2017 02 сар 20/

    Amnii hishig nevteruulgiig hiideg Zultsetseg gedeg avgai unhjeer hudalch arhkichin .mungu avahk bolohkooroo ineegeed l ajilchidiin tsalin ugddugui muuhkai hudalch avgai .zaluu bid nartai haritsahkaaraa uurlaad l zevuun .tetgevertee garval .manai hamt olon goy tseverlegdene .eoeo aimshigiin chutgur a

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 20/

    Итгэлтэй сайн найз байдаг гэдэг ойлголт миний хувьд байхгүй болсон.Бүгд л атаархаад л.Миний хувьд тийм зан байдаггүй болохоор зайгаа авсандаа.Одоо бүр ч их атаархаад муу ярьцгааж суугаа байхөө

    1
    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 20/

    okay

    Хариулах