Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 20
Өмнөд Солонгос улсын Кёнгбук аймгийн цагдаагийн газар нь тус аймагт ажиллаж, амьдардаг Монгол залууг, Солонгос иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саатуулжээ.

Монгол залуу С энэ жил 26 настай, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан байна.
Хэрэг гардаг орой буюу 2-р сарын 10-ны өдрийн оройн 21 цаг 30 минутийн орчим С нь хамт ажилладаг Солонгос улсын иргэн, 62 настай Ким-тэй муудалцаж, улмаар үйлдвэрээс хамт гарч явахыг өөр нэг ажилтан харсан байна.
Тэрээр үйлдвэрээсээ гарч явсан 2-ыг эргэн тойрны газар хайсан ба энэ үедээ Солонгос иргэний гар утсыг газраас олсон даруй цагдаад дуудлага өгсөн ажээ.
Цагдаагийнхан цаг алдалгүй ирж үйлдвэрийн эргэн тойронд эрэл хийснээр холгүй байх ууланд Солонгос иргэн хүйтэн мэсний улмаас амь насаа алдсан байхыг олсон бол, Монгол залууг ууланд нуугдаж суусанг олсон байна.
Кёнгбук аймгийн цагдаагийн газар эдүгээ Монгол залууг түр саатуулсан байгаа ба хүн амины хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.
Эх сурвалж: mglradio.com
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.