Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 20
・ 3

Амьжиргааны баталгаажих төвшингийн 1-10-р зэрэглэлд орсон буюу нийт хүүхдийн 60 хувьд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа билээ. Үлдсэн 40 хувьд нь 2019 онд хуримтлал хэлбэрээр олгоно хэмээн МАН-ын Засгийн газар төлөвлөөд байгаа. Харамсалтай нь энэ мөнгөө өгч чадахааргүй болсон байна. Тодруулбал, Засгийн газар ОУВС-тай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлбэл хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олгохоор төлөвлөжээ. Үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулах юм байна. Мөн 2019 онд хуримтлал хэлбэрээ олгохоор төлөвлөсөн тэтгэмжийг олгохгүй байхаар ОУВС-тай тохирсон байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.