“Насны хишиг”-ийг энэ сарын 25-наас олгохоор болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 21 ・ 1

Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баяр, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Насны хишиг” олгох журам баталсан юм.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд насны хишиг олгох журмын дагуу санхүүжилтийг бүрэн шийджээ. Гэхдээ зарим банкууд санхүүжилт орж ирээгүй гэдэг тайлбар хэлж байгаа бол зарим нь санхүүжилт орчихсон гэхдээ олгох ажил хараахан эхлээгүй байна гэж байгаа юм. Ямартай ч холбогдох байгууллагуудаас өчигдөрөөс эхлэн насны хишиг олгоно гэж мэдээллэсэн ч олгосонгүй. Зарим ахмадууд хий дэмий банкинд очерлоод буцацгаасан байна. Ямартай ч энэ долоо хоногтоо амжаад буюу цагшаан сараас өмнө насны хишигийг олгох ажээ. 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 21/

    бичсэн юмыг нь уншаад ойлгодог хүмүүс л сэтгүүлч баймаар байгаа юмдаа.

    Хариулах