“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг ирэх сараас бүртгэж эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 22

Төрийн орон сууцны корпорац “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг ирэх гуравдугаар сараас үргэлжлүүлээх болжээ. Тодруулбал, “Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 ам метр талбайтай гурван өрөө 214, аймгийн төвүүдэд байгаа 146 орон сууцыг энэхүү хөтөлбөрт хамруулан түрээслэх юм байна. Өмнө нь материалаа өгсөн ч хөтөлбөрт хамрагдаж чадаагүй иргэдийг ирэх сараас дахин бүртгэж материалыг нь шинэчлэхээр болжээ. Харин шинээр бүртгүүлэх хүмүүсийн материалыг дөрөвдүгээр сард хүлээж авах юм байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх