Бага насны хүүхэд түлэгдсэн дуудлага их иржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 02

Эцэг, эх, асран хамгаалагчдын хараа хяналтгүй хайхрамжгүй байдлаас болж Шинийн нэгний өдөр бага насны хүүхдүүд халуун усанд унаж түлэгдсэн хэргүүд гарчээ.

Тухайлбал,

БГД-7  “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч шалгахад: Хөвсгөл аймаг: Рашаант сумын харьят А /эр.04н/ нь 02-р сарын 25-ны өдөр гэртээ халуун тогоотой буцалсан усанд унаж гэмтэн хэвтэн эмчлэгдэж байгаа юм.

БГД-7 “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч шалгахад:Дорноговь аймаг: Замын-Үүд сумын харьят Г /эр.04н/ нь 02-р сарын 26-ны өдөр гэртээ халуун тогоотой буцалсан усанд унаж гэмтэн хэвтэн эмчлэгдэж байгааг БГДЦХ-2 шалгаж байна.

БЗД-23  “ГССҮТөвд гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 02-р сарын 27-нд авч  шалгахад: БЗД-23 хороонд суух Х /эм.06н/ нь  халуун тогоотой усанд унаж гэмтэн хэвтэн эмчлэгдэж байгааг БЗДЦХ-3 шалгаж байна.          

Иймд цагдаагийн байгууллагаас эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, байнгын сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх