Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 02

Тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2017 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс тавдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд төлнө.
Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:
3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард,
4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард,
5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард тус, тус албан татвар, төлбөрөө төлнө.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.