Ашигладаггүй авто машинаа бүртгэлээс хасуулах шаардлагатай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 02

Ашигладаггүй авто машинаа бүртгэлээс хасуулж чаддаггүй зарим иргэд улсын дугаар, гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн  тохиолдолд жолооч нар журмын дагуу 75 мянган төгрөг төлж авах ёстой. Харин энэ байдлыг өөрчилж, Улсын тэмдэгтийн хураамжийн заалтын дагуу хамгийн доод хэмжээгээр гэрчилгээний хураамжид 8000 төгрөг, улсын дугаар авахад 16 мянган төгрөг буюу нийт  24 мянган төгрөг төлөх боломжтой болжээ. 

Монгол Улсын хилээр 2011-2016 онд нийт 8000 тээврийн хэрэгсэл гараад буцаж орж ирээгүй аж. Гаалийн ерөнхий газрынхны мэдээгээр аж ахуйн нэгжүүд ачааны автомашиныг БНХАУ-д, иргэд суудлын автомашиныг ОХУ- руу гаргаж борлуулчихаад улсын бүртгэлээс хасуулдаггүй байна.

Хэрэв дээрх шалтгаанаар тээврийн хэрэгслээ гадаад улсад борлуулчихаад улсын бүртгэлээс хасуулаагүй байгаа бол иргэд Улаанбаатар хотын гаалийн газрын Гаалийн бүрдүүлэлтийн албанд хандан олон жил хуримтлагдсан татвараа төлөхгүйгээр зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж болох 7000 төгрөг төлөөд хасалт хийлгэх боломжийг олгож байгаа ажээ. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх