Асашёорюү Д.Дагвадорж аварга архинаас гарсан тухайгаа ингэж тайлбарлажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 02 ・ 11

Асашёорюү Д.Дагвадорж “Танайд хоноё” нэвтрүүлэгт оролцохдоо ийн өгүүллээ:
"Гэнэн гэнэн юм их хийсээн. Дараа нь бол их харамсах юм даа. Одоо өөрийгөө сайхан цэгцлээд хүн болох гээд үзээд л байна. Цаад чинь энийгээ больчихсон. Хаясан шүү дээ. Болдог л юм байна лээ. Сайхан үйлс нь бүтдэг юм билээ. Зураг төөргөөрөө л явж байгаа минь энэ байх. Олон залуучууддаа энэ талаар хэлмээр, энэ дэмий юмнаас холдох хэрэгтэй гэж зөвлөмөөр санагддаг. Хамгийн муу муухай юм тэр идээ ундааг дагаж явдаг юм. Тийм учраас би бол больсон. Ийм юмнаас болж унаж буй залуус олон байгаа. Залуустаа зориулж хэлэхэд, хүн гэдэг чинь амьд яваа насандаа хань ижил, аав ээждээ, үр хүүхдэдээ эрхлээд тэднийхээ үгэнд ордоггүй. Хүн хэний үгэнд ордог гээч...Найзынхаа үгэнд. Аав ээждээ эрхлээд худлаа хэлчихнэ. Эхнэртээ “За, хөгшин нь одоо уухгүй” л гэж худлаа хэлнэ. Тэр найз бол ямар ч найз байж болно. Дотнын, хөндлөнгийн ямар ч байж болно. Тэр хүн надад хэлсэн байхгүй юу. “За, миний аврага, миний найз одоо больчих. Энийгээ больчихвол сайхан болчих гээд байна шүү дээ” гэж хэлсэн. Тэр надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Хүн чинь тэр вакуумаасаа гарч чадахгүй явдаг юм билээ. Тэгээд би бодсон. Тэгээд орой нь шинэ он гарч байсан. Ёс юм байна гээд ганц татаад л...дахиж тэгэхгүй одоо болилоо гэсэн. Тэрнээс хойш таван жил өнгөрч байна. Би больсон. Энэнээс амархан гарч болдог юм шүү залуучуудаа. Одоо гоё залуучуудыг харах гэхээр байхгүй байна. Би энэ залуучуудыг гоё яваасаа, гоё болоосоо гэж боддог”.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 04/

    Saihn urialg helj saihan shiidver hergjuulsen avargtaa bayarlj bn .Olon zaluus humuus ulgerlen dagah boltugai.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 04/

    Мэдээж аугаа аваргад энэ зэргийн сэтгэлийн тэнхээ гаргах юу ч биш шүү дээ Залуучууддаа энэ талаар ярьж өгвөл олон хүн таныг дагах болноо Та бол манай гэр бүлийн шүтээн болсон сайхан Монгол эр хүн шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 03/

    коммент бичиж байгаа юмнууд ядарцан амьтад байнаа.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 03/

    Баярлалаа аваргаа

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 03/

    Архинаас гараад байхдаа яахав,дагнасан хүн л гардаг гэдэг байх. Архи хэргэлэхээ болисон гэвэл зөв дөө

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 03/

    uuhaa bolison bol sain l bna altantyryy bas uuhaa bolison uu bas l govdog shd

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 03/

    amjilt husiy...
    Mongoliin mundag huu shuuu...

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 02/

    Hudlaa husaad l

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 02/

    Hudlaa husaad l

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 02/

    Hudlaa husaad l

    Хариулах
  • referee / 2017 03 сар 02/

    2 jiliin omno sogtuu lyavj baisan sh dee buyant uhaa deer

    Хариулах