Нийслэлийн АН-ын дарга маргааш тодорно

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 01 ・ 1

Ардчилсан намын Дотоод сонгуулийн сурталчилгааны ажил гуравдугаар сарын 31-ний өдрийн 00:00 цагаар дуусгавар боллоо. Сонгуулийн сурталчилгааны хаалт Баянгол дүүрэгт болж, Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж буй  Д.Баттулга, Ш.Түвдэндорж болон Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчид Баянгол дүүргийн намын гишүүдтэйгээ уулзсан юм. Тэд Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах талаар өөрсдийн үзэл бодлоо хэлж гишүүдээсээ санал сэтгэгдлийг нь сонсжээ.​

Ийнхүү нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн гишүүдтэйгээ хийх уулзалт өндөрлөж байгаа бөгөөд маргааш нийслэлийн 26700 гаруй гишүүн сонголтоо хийснээр нийслэлийн АН-н дарга хэн болох нь тодорхой болох юм.  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: