Япон руу 100 мянган ажиллах хүч гаргахыг Н.Номтойбаяр болиулчихав уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 03 ・ 5

Түрүүчийн Засгийн газрын үед УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй баг Япон улсад ажлын айлчлал хийж, айлчлалын хүрээнд  Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки, Ерөнхий сайд Шинзо Абе нартай уулзаж, Хөдөлмөрийн яам, Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хоорондын “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан юм. Тодруулбал, энэ хүрээнд манайх 100 мянган дадлагажигч ажилтан Япон руу гаргахаар болсон.

Гэтэл тухайн үед МАН-ын гишүүд эсэргүүцэж, хоёр орны дээд төвшинд хийгдсэн гэрээ хэлэлцээрийг үгүйсгэж байсан. Гэсэн ч  “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталж чадсан. Ингэхдээ 18-39 насныхан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж төгссөн залуучууд хамрагдах бөгөөд дадлагажигч хүлээн авах улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр болон тухайн улс орны онцлогт нийцүүлэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой байв. Тиймдээ ч эхний ээлжийн хэдэн хүмүүсийг бүртгэж, заримыг нь Ядон руу гаргаад эхэлчихсэн байлаа.

Гэхдээ энэ асуудлыг бүрэн төгс болгохоор Японы парламент  өнгөрсөн намрын чуулганаар шийдэх байсан. Япон улсын Засгийн газрын зүгээс монгол иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын орчинг сайжруулах, ажил хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэх зэрэгт ямагт анхаарч ирсэн бөгөөд цаашид ч тодорхой ажлуудыг хийх болн гэдгээ мэдэгдээд байв.

Гэтэл МАН-ын Засаг гарч ирээд, үүнийг өөрчилж байна хэмээн замхаруулсан. Өмнөх Засгийнхаа хийдэг ажлыг эсэргүүцэж, заавал устгадаг гажиг тогтолцоо үүнд нөлөөлчихлөө. Өөрөөр хэлбэл, энэ салбарын сайд Н.Номтойбаяр үүнийг замрхаруулчихсан гэж хэлж болно. Уг нь өмнөх Засгийн газрын үед батлагдаад, бүтэж эхэлж байсан энэ ажлыг цааш явуулчихсан, ажил хэрэг болгочихсон байсан бол ард түмэнд, залууст өгөөжтэй. Даан ч МАН-д өгөөжгүй байжил дээ. Үүнийг тэгээд Н.Номтойбаяр болиулчихав уу. Салбарын хүмүүс тайлбар өгсөн нь дээр байх шүү. Залуус горьдсоор л байна. 

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 04/

    gadaadruu ywsaar mongoliin zaluuchuud duuslaa mongoldoo tsalin ondortei Zaluu ger bvlee bodson bodolgo ywuulach ee ta nar . HYTAD ajilchidiig hooj gargaach

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 04/

    Mongolchuud chin xunii xudulmuriig estoi neg muljdug yum bishuu.

    Хариулах
  • mongol / 2017 04 сар 03/

    undur hugjiltei orond dadlaga hiigeed mongoldoo irj ajillah tuhai yarij bn maluudaa ta nar mal hariulahaas uur yuch hiij chadahguigee medej bn uu

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 03/

    Монголдоо ажлын байр бий болгохгүй, амьдрах аргагүй болгочихоод гадаадад боолын хөдөлмөр хийлгэх гэж хэдэн 10 мянгаар нь гаргах талаад байж яриад байх юмаа

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 03/

    zaluusaa gadaad ruu ilgeegeed orond ni hytad ajilchid oruulj ireed baih yum ene er ni yag yamar bodlogo yvagdaad baina daa

    Хариулах