УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 05

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж байна. Тэрбээр өнгөрсөн намрын чуулганыг дүгнэж, хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүдийг тодотгосон юм. Мөн Япон улсад хийсэн айлчлалынхаа талаар онцоллоо. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсвийн тодотголыг яаралтай хийх шаардлагатайг хэллээ. Үүний дараа хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлнэ.

Монгол Улсын Yндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.  Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх