Чуулган эхэллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 20 ・ 2

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал хэллээ.

Гишүүн О.Баасанхүү Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхээс өмнө Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг сонсмоор байна. Эхлээд хууль бус мөнгөө нийгэмчлэх хэрэгтэй. Тиймээс хэлэлцэх асуудлын дарааллаас хасъя. Нэг их наяд төгрөгийг гурван банкаар дамжуулж, аж ахуй нэгжид шилжүүлсэн шалгалтын дүнг хэлэлцье. MCS компанид тэр мөнгө бүхэлдээ орсон гэж байгаа. Прокурорын хуулийг хэлэлцэх үед телевизээр генерал, сайд байсан хоёр хүн юм яриад байна. Төрийн нууц яриад ч байгаа юм уу. Хэвлэлээр биш хуулийн байгууллагаар яримаар байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Шалгалт тавдугаар сард дуусна. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэх эсэхийг шийднэ” хэмээлээ.

Ингээд Хөрөнгө оруулалтын банкны  тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 20/

    Нямдоржийн тагнуултай холбоотой асуудлыг шийдэх хэрэгтэй.Генраль Баатар маш ноцтой асуудал ярьсан. Энэ яриа үнэн учраас Нямдоржийг ТЕГ,АТГ өгч шалгуулах ёстой.Хятадын тагнуулын газартай холбоотой болох нь тагнуулчид илчилсэн байна. Монголыг талцуулдаг, хэрэлдүүлдэг хүн бол Нямдорж шүүдээ. Байнга юм

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 20/

    greaty

    Хариулах